Өчигдөр Монголын тагнуулынхан Тайваний тагнуулчийг илрүүлж баривчилсан тухай Тайваний нийгмийн сүлжээнд нийтлэгдээгүй байсан бол энэ тухай нэг өгүүлбэр хаанаас ч олох боломжгүй байлаа.

Нууцын ангуучид

Тайваний интернэт хэрэглэгчид Ван Цзяньхуа гэж нэрээ нууцалсан агентыг Тайваньд өргөн дэлгэр угтан аваахаар бэлдэж байгаа гэж нийтэлжээ. Монголд тагнуулын шугамаар баривчлагдсан агент тэндээс зүгээр нэг гараад явчих боломжгүй. Магадгүй АНУ-ын зүгээс Монголд шахалт үзүүлсэн байж талтай. Өмнө нь ч Монгол ажиллаж байсан Тайваний тагнуулыг Монголчууд баривчилж байсан удаатай. Энэ бол 2000-аад оны дунд үед юм. Тухайн үеийн УИХ-ын гишүүн, ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн туслахаар ажиллаж байсан Монголын иргэн байсан. Тэрээр өмнө Тайвантд сурч байсан гэдэг. Суралцах хугацаандаа тус улсын тагнуулын байгууллагад ажиллаж эхэлсэн гэж үздэг. Монголын ямар нууцын төлөө эсвэл монголчууд ямар нууцынхаа төлөө ингэж ажиллжа байгааг хэлэхэд бэрх. Гэвч эцсийн хүлээн авагч Америкчууд байсан бөгөөд маш сайн байршилтай, Орос, Хятад хоёрын дунд хүн ам сийрэг улсад үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн юм.

Түншлээгүй түншлэл

Вашингтон эртнээс нааш Ази дахь геополитикийн холбоотоноороо Улаанбаатарыг сонгоод байгаа. Энэ нь АНУ-ыг ОУ-д манлайллаа хадгалахад нь чухал. Үүний тулд МУ-ын өмнөх ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай ардчилал, хүний эрх, стратегийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах тунхаг бичгийг талууд үзэглэсэн. Үүний хариуд Монгол улс эдийн засгийг бэхжүүлэхээс эхлээд аюулгүй байдлын тусламж хүртэл олон амлалтуудыг авсан.

Монголын өнөөгийн ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн энэ өгөөшийг залгилсаар байна. Узбек улсын Самарканд хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас өмнөхөн ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын зүнн Ази болон Номхон далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Критенбринкийг хүлээн авч уулзсан. Критенбринкийн хамт Пентагоны төлөөлөгчид 2 талт уулзалт хийхээр хүрэлцэн ирсэн байсан.

Америкийн талаас Улаанбаатарт усан хангамжийн асуудлыг шийдэх \үүнд нь дэд бүтэц чухал биш\, хүний эрхийн хамгаалах, шүүх тогтолцоог бэхжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа бөгөөд хүүхэд хамгаалалд 5,5 сая ам доллар хувиарлажээ.

6-р сард Таван толгойд болсон “Хааны эрэлд” ОУ-ын хамтарсан цэргийн сургуулилтын үеэр Монголын ерөнхийлөгч АНУ-ын цэргийн эрхтнүүдтэй уулзсан. Жил бүр зохиогддог энэхүү цэргийн хээрийн сургуулилтыг АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал ивээн тэтгэдэг юм. Энэ удаагийн сургалтанд арав гаруй орон оролцсон. Монгол улс 1990-ээд оноос хойш цэргийн мэргэжилтнүүдээ АНУ-д сургаж бэлтгэж эхэлсэн. 2012 онд Монголын Засгийн газар НАТО-той хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үүний дагуу Улаанбаатар хот Хойд Атлантын эвслийн “түнш” статусыг албан ёсоор хүлээн авсан. Өнөөдөр Вашигтон, НАТО аль хэдийн ПАН-Азийн амбизаа ил тод зарлаж байхад энэ нь хөрш орнуудыг үймүүлэхээс өөр аргагүй юм.   

 

Гуравдагч нь илүү

Монгол улс бол ердөө хоёрхон хөрштэй. Орос, Хятад. Улс төрийн бодлогын түвшинд тэд гуравдагч хөрш хэмээн тодорхойлж баруун европ, Япон, өмнөд Солонгос, Австрали улсууд түншилдэг.

   “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг АНУ өөртөө шууд хүлээн авсан. Ингэснээр Монгол Орос, Хятад хоёрыг Ази маягаар зальтай тэнцвэржүүлж, аль алинаас нь концесс, давуу эрхтэй тусламж дэмжлэг авсан. АНУ ч үүнийг далимдуулсан.

Хиллари Клинтон төрийн нарийн бичгийн дарга байхдаа, дараа нь ерөнхийлөгч Трамп ч Монголын Хятадаас худалдааны хараат байдлыг бууруулах гэж оролдсон. Холбогдох тарифыг бууруулж, цуцалж, Трамп ердийн бүдүүлэг зангаараа Монголын гадаад худалдааг бүхэлд нь төрөлжүүлнэ гэж амалжээ. Байдены захиргаа ч үүнийг дагахаар төлөвлөжээ.

Гэвч газарзүйн байршилтай маргах аргагүй билээ. Өнөөг хүртэл Оросын импорт нь Монголын тал нутгийн эрчим хүчний нөөцийн хэрэгцээний 90 хүртэлх хувийг хангаж байна. Харин хятад улс нийт худалдааны дөрөвний гурвийг хангадаг. Түүнгүйгээр Монголчууд хэцүү байх нь гарцаагүй.

Пентагоны Тройн морь

Дорно дахин, Монгол судлаач Владимир Грайворонскийн хэлснээр Вашингтон эхний ээлжинд Хятадыг хязгаарлан барьж байх хэрэгсэл болгохын тулд юуны өмнө Монголтой харилцаагаа өргөжүүлэхээр зорьж байна.

АНУ болон Оросын харилцаа хямралтай байгаа энэ нөхцөл нь Америкчууд Монголыг сонирхохгүй байхын аргагүй болгож байна. Монгол улс нь зөвхөн өмнөд хөрш Хятад, хойд хөрш Орос төдийгүй Төв Азийн орнуудыг ажиглах таатай байршилтай бааз болж байна.

Пентагон Азийн бүс нутагт пуужин байрлуулахад бэлэн байгаагаа зарласны дараа хэчнээн хачирхалтай сонсогдож байсан ч шинэ баазын хувьд хамгийн тохиромжтой нь Монгол юм. Пуужингийн тусгал Хятад болон оросын нутгийг бүхэлд нь хамарна.

Мөн тал нутагт хөдөлгөөнт суурилуулалтын сүлжээ байршуулах боломжтой. Мөн шаардлагатай олон нийтийн санаа бодлыг бий болгохын тулд орон нутгийн удирдагчидтай мөнгөөр тохиролцох тийм ч хэцүү биш. Бүүр НАТО-той хэлцэл хийх асуудал ч гарт ороод ирнэ гэсэн үг.

Хуруу шилтэй халдвар

Хойд Атлантын эвсэлтэй байгуулсан гэрээ хэлэлцээрийг нарийвчлан боловсронгуй болгох хэрэгтэй. Мөн түншлэлийн хөтөлбөрийн дагуу Улаанбаатар аюулгүй байдлын системээ бодитой хяналтанд шилжүүлж, АНУ-д албан ёсоор цэргийн биологийн үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон. Пентагоны мэдэлд ЗХУ-ын үед Монголд хийж бүтээсэн дэд бүтэц тэр чигээрээ дэлгээтэй гэсэн үг. Америкийн мэргэжилтнүүд жаахан сайжруулсан л байх.

Монголын байгууллагууд өөрсдөө ч нуугаагүй нээлттэй эх сурвалжаас авсан мэдээллээр Америкчууд тус улсад гол болон хүчтэй аюултай эмгэг төрүүлэгчдийн биологийн судалгаа хийж байна. Үүнээс өмнө америкчууд Украинд ийм ажиллагаа явуулсан.

            НҮБ-ын Биологийн зэвсгийн комиссын гишүүн асан Игорь Никулиний хэлснээр Вашингтон Монголыг Азийн хүн амын геном, өвчинд тэсвэртэй байдлыг судлах шинэ тавцан болгож байна. Жишээлбэл, хачигт анаплазмоз үүсэх, хөгжүүлэх хүчин зүйлүүд нь цусны ноцтой өвчнийг үүсгэдэг.

Эсвэл толбо туурах, халуурах нь хүнд үр дагаварт хүргэж, бүр үхэлд хүргэдэг. Мөн говиос эхлээд Хятад, Оростой хиллэдэг Монголын Алтайн хэсэг хүртэл судалгаа хийсэн. Гэхдээ Пентагонд энэ нь  хангалтгүй байна. Одоо АНУ хөршүүдийнхээ хил дээр ихэвчлэн олддог вирусыг судлах хэд хэдэн биологийн төвүүдийг нээх зөвшөөрөл хүсч байна.

Тарваган тахал, холер, хумхаа, элэгний үрэвсэл, коронавирус, энцефалит... Лабораторийг Улаанбаатар дахь Зоонозын халдвар судлалын үндэсний төв, АНУ-ын зэвсэгт хүчний эрдэм шинжилгээний институт, Америкийн хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа эрхэлдэг эгэдэх Миллениум Челлэндж Корпорацийг түшиглэн байгуулж хөгжүүлэх боломжтой.

Энэ мэдээлэл ил болмогц Монголын ГХЯ яаран сандран бүх зүйлийг үгүйсгэсэн нь сонин. Гэвч энэ нь үнэмшилгүй байсан. Ямартай ч Монголын Эрүүл мэндийн яамнаас Америкийн цэргийн биологийн лабораториудтай хамтран ажиллах тухай мэдээллийг хэдийнэ гаргасан.

Америкийн тагнуулын алба, Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн төлөөлөгчид Улаанбаатар руу нисэж ирээд удаагүй байгаа нь нууц биш. Зөвхөн хамгийн дээд түвшний хамгаалалтын биолабораторийг бий болгох асуудлыг хэлэлцэхийн тулд юм. \Р4\

Гэхдээ монголчууд ийм туршилтын үр дагаврыг сайн санаж, үүний эсрэг ажиллах ёстой байсан. Тэд Хятад, Зөвлөлтийн иргэдийн хамт Дэлхийн 2-р дайны үед 731-р отрядын япон эмч нарын аймшигт туршилтын анхны хохирогчид болсон юм.

1939 оны зун Япончууд Монголын гол мөрөнд хамгийн аюултай бактерийн баяжмал бүхий бөмбөг хаяж байсан билээ. Тиймээс Монголчууд  дэлхийд анх удаа лабораторид бүтээгдсэн биологийн зэвсгийн туршилтын оролцогчид байсан.

Одоо иймэрхүү лабораториос холгүй газар үе үе аюултай өвчний дэгдэлт гарч байна. Энэ Америкчуудын төлөвлөгөөний туршилт биш гэж үү.

https://dzen.ru/a/YzRI_-cSZh2RyOdw?&