2023 оны Төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа
2022/11/11
Өнөөдрийн /2022.11.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2023 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Тодруулбал, Засгийн газрын өргөн мэдүүлсэн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 127.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 127.7 тэрбум төгрөгөор буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 0.23 хувиар баталлаа.
Төсвөөс татаас авах аймгууд:
Архангай 17.5 тэрбум, Баян-Өлгий 10.2 тэрбум, Баянхонгор 19 тэрбум, Булган 8.7 тэрбум, Говь-Алтай 15.6 тэрбум, Дундговь 13 тэрбум, Завхан 17.7 тэрбум, Өвөрхангай 19.2 тэрбум, Сүхбаатар 8.2 тэрбум, Төв 8.3 тэрбум, Увс 17.4 тэрбум, Ховд 11.7 тэрбум, Хөвсгөл 21.9 тэрбум, Хэнтий 21.2 тэрбум, төгрөгийн санхүүжилт олгоно. Нийт 213.9 тэрбум.
Төсөвт орлого төвлөрүүлэх аймгууд:
Дорноговь 8.7 тэрбум, Дорнод 3.6 тэрбум, Өмнөговь 273.5 тэрбум, Сэлэнгэ 4.3 тэрбум, Дархан-Уул 1.8 тэрбум, Улаанбаатар 593 тэрбум, Орхон 1.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Нийт 1 их наяд 800 тэрбум төгрөг.
Ирэх онд Татварын ерөнхий газар 6 их наяд, Гаалийн ерөнхий газар 5.3 их наядын орлого олж, төсөвт төвлөрүүлэх үүрэг ногдууллаа.