Ерөнхий сайд 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалтаа тайлагнана
2014/06/05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Мөн малын индексжүүлсэн даатгалын тухай, Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг долоон хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн аж.
Харин үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийх юм байна. Тэрбээр 2013 оны Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар гишүүдэд тайлагнах юм.
Х.Даваа