Намгүй бол та улс төрд хэн ч биш
2014/06/05
УИХ-д албан бус бүлэг байгуулагдах гэнэ. Бие даагч С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гурав дээр нэмэгдэж хэвлэлийн дайснаар тодорсон Ц.Оюунбаатар, МАХН-ын Л.Цог, О.Баасанхүү, мөн Д.Батцогт, АН-ын гишүүн Г.Баярсайхан, Ж.Батзандан... нарын хүмүүсийн нэр дуулдаж эхэллээ.
Г.Баярсайхан нь тийм юм байхгүй гэсэн тайлбарыг өгч эхэлж байх шиг байна. Дээр дурдсан хүмүүсээс гадна ч албан бус бүлэгт нэгдэх сонирхолтой гишүүд байгаа бололтой. Хэдэн жилийн өмнө “Элсний 13” гэж хэдэн хүн МАН-д бий болсон шиг “Хаврын 13” гэсэн нэг ийм бэлгэдэлт тоо бүхий хэдэн нөхөр гарч ирж байна. 13 гэдэг нь ч юув дээ. Өөр монголчуудын бэлгэшээдэг тоо бий шүү дээ. Энэхүү хаврын хүмүүс одоо тэгээд юу хийнэ гэж албан бус бүлгэм байгуулна вэ.
Нэгдүгээрт ийм бүлэг байгуулах хууль эрх зүй байхгүй. Хуулиараа хориотой гэсэн. Хууль бус болохоор албан ёсны бүлгийн мэдэгдэл энэ тэр гэж зүйл гарахгүй. Тэгэхээр тоглоом л юм даа. Энэ бүлэгт бие даагчдаас гадна бусад намуудаас гишүүд орсон хэмээн сүйд болж байна. Сүйд болохоор үйл явц мөн үү. Сонсоод л Засгийн газрыг шантаажлах бас нэг бүлэг нөхөд гарч ирлээ хэмээн хүмүүс ярьж байна. Н.Алтанхуяг эдний ямар тахилыг нь буруу өрчихсөн юм бол доо. Энэхүү хаврын хүмүүсийн тоглоомын бүлгийг хараад эртнээс бодогдож явдаг нэг зүйлээ хэлье.
Улс төрийн орчинд орж, улс төрөөр цаашид амьдрах гэж байгаа хүн бол эхлээд гишүүнээр нь элссэн намаа л бодохоос өөр арга байдаггүй юм билээ. Улс төрд та намаар дамжиж, намаараа фон хийж, намын дүрэмдээ захирагдаж байж л амжилт олохоос бус дан биеэрээ даналзаад юу ч олж долоохгүй.
Хүний нийгэмд улс төрийн нам албан ёсоор үүсээд 300 орчим жил болж байна. Улс төрийн тухай ойлголт бол мэдээж 3500 жилийн өмнөх Аристотель, Платоны үеэс эхэлнэ байх. Улс төрийн анхны нам 1861 онд Англид байгуулагдсан Либериал нам гэдэг. Сонгуульд ялсан нам парламент ба Засгийн газрыг бүрдүүлж нийгмийн амьдралыг өөрийн мөрийн хөтөлбөрийн дагуу удирдана. Энэ онолыг энгийн иргэн хэн ч ойлгоно. Тэгэхээр улс төрийн нам үүсээд 300-гаад жил болж буй энэ түүхэнд ганцаараа бие даан улс төр хийгээд тодорсон, улс орны төлөө ихийг хийсэн улстөрч, лидер гэж та дуулсан уу. Нам үүссэн түүхэнд лав байхгүй. Харин сүгсэлзүүрүүд бол ямар ч цаг үед байсан. Тэдний нөлөө гэж байдаггүй. Байх ч боломжгүй юм.
Орчин үед энэ нь улам батлагдаж намгүй бол улс төрд хэн ч биш гэдгийг одоо монголчууд ойлгох цаг болсон. “Фэнг Шү” Ганбаа бие даагч босч зогсоод хичнээн сайхныг яриад, гар хуруугаа гозогнууллаа гээд зарим хү¬мүүст таалагдахаас бус ажил хэрэг болж, ард түмний амьдрал дээр хэрэгжих бо¬ломжгүй. Боломжгүйг нь та бид харж байна. Юм ойл¬годог хүмүүс бол бие даагч Ганбаатарын ярихыг хараад ...хэ цс гэнэ. Түүний яриад байгааг хэн хийх юм бэ, хэзээ хэрэгжүүлэх юм бэ, ямар нам эвсэл хүчин түүнийг нь дэмжээд байгаа юм бэ гэж боддог. Одоо түүний яриа үлгэр ярьж байгаа мэт үнэмшилгүй сонсогддог болчихсон нь үүнтэй холбоотой. Гоё, чамин ярих туршлага түүнд энэ хугацаанд бий бололгүй яахав. Харин ярьсныг нь хийх хүн хүч, хөрөнгө чинээ, боловсруулсан бодлого гээд асар их зүйл шаардлагатайг тэр огт тооцохгүй. Тооцохыг ч хүсэхгүй. Сонгогч түүнээс “Таны ярьсан чинь яагаад ажил болохгүй байгаа юм бэ” гэж асуувал хариулт нь бэлэн. “Би эрх баригч биш цөөнх учраас АН-ынхан ажил хийлгэхгүй байна” гэнэ. Юу ч хийж чадахгүй юм бол наанаа суух хэрэг байна уу гэж асуух сонгогч харин цөөхөн юм билээ. Иймэрхүү бие даагчид “Бид сайн ярьж, хэвлэл мэдээллээр сайн гарч байх ёстой” гэдгээ сайн мэднэ. Мөн бид улс орон ард түмний төлөө амаа ангайхаас өөрийг хийх хүчгүй гэдгээ бас сайн мэддэг. Монголын улс төрд бие даагчдын хийсэн сайн үйлс гэж байдаг бил үү. Байхгүйгээ мэдсэн ганц нэг нь өмнөх парламентын үед аль нэг нам бараадсан. Зарим нь ч бүр улс төрөөс холдож алга болсон. Энэ гурав аль нэг нам руу орчихож чадахгүй иймэрхүү “албан бус бүлэг” мэтийг санаачилж, хөнгөн хуумгай нөхдийг уруу татан үймүүлж, угтаа тоглоом наадгай хийж суугааг нь хараад өөр ч юу хийж чадахав дээ гэж бодогдоход хүргэж байгаа юм. Тэдэнд хөтлөгдөж байгаа гишүүдэд хэлэхэд хэн ч биш хүмүүсийг дагаж хэн ч биш болох гэж байгаа юм уу л гэж асууя. Албан бус бүлэг нь наад хүмүүст чинь л хэрэгтэйгээс бус намд бол хортой.
Ер нь тийм нэг увайгүй зан чанар өнөөдрийн тодорхой улстөрчдөөс шууд харагддаг. Намын нэрээр төрийн эрх мэдлийн өндөрлөгт оччихоод намаа тоохгүй болчихдог. Тоохгүй байгаад зогсохгүй намдаа дайсагнадаг. Намаа золиосолдог. Намаа доош нь хийж өөрөө ухаантай болж харагдах гэж оролддог нь тэнэг харагдуулах юм даа. Өнөөдөр төрийн өндөрлөгт байгаа хэн ч бай намгүй бол хумхын тоос шүү дээ. Энэ өөдгүй зан чанар ялангуяа АН болон шинэ залуу намуудаас түгээмэл харагдаад байна. Эртэй сайндаа улс төрд амжилт олчихсон юм шиг. Энэхүү “Хаврын 13” бүлгийн мөн чанар бол шулуухан хэлэхэд шантааж шүү дээ. Өөр юу гийгүүлэх юм бэ. Улс төрд шантаажийг шантаажаар хариулдаг нь бичигдээгүй хууль. Ухаандаа АН-аас “Хаврын 13”-т нэгдэж байгаа хүмүүсийг дахиж нэр дэвшүүлэхгүй гэсэн сөрөг шантааж аягүй бол хийнэ. Ингээд л бөөн хэрүүл. Би ухаантай сайн учраас нам маань гологдоод энэхүү “Хаврын 13”-ын бүлэгт нэгдлээ гэхээр чинь намын дүрэм үйлчилж, тэр нөхөртэй хариуцлага тооцно биз дээ. Бүтэн 12 жил зүтгэж байж арайхийж засаглалыг авсан АН-д сүүлд орж ирсэн нөхөд сүрхий сүгсэлзэх нь бүр ч мэдрэгдэх болж. Тэрнээс анхнаасаа явсан нөхдийн зүгээс арай ч ийм увайгүй зан гарахгүй байгаа юм. Яагаад гэвэл намын эрх ашиг гэж юм байдгийг тэд унаж босож, алдаж оносон 20 жилдээ ойлгосон болохоор тэр. Гэхдээ үүнийг огоордог хуучцуул ч мэр сэр бий. Элдэв фракцид хуваагдах, энэ тэр хутган үймүүлэгчдийн нөлөөнд автдаг, өөрийнхөө намын хүнийг огцруулах санал өгч жүжиглэх зэрэг чинь намын өсөлт бойжилтод хортой байна даа. АН-ын гишүүд энэ тал дээрээ илүү алдартай байж ирсэн. Яагаад ийм байдаг нь сонин. Баруун аймгийн бага ястан голдуу хүмүүс пиг чихчихсэн болохоор ийм байдаг юм болов уу ч гэж бодох юм. Тэд уугуулаасаа зан аашийн хувьд догшин ширүүн тэмцэгч хүмүүс байдаг. Тэгвэл халхууд голдуу байдаг МАН ингэдэггүй. Яаж ч үзэлцсэн намаа хорлодоггүй. Ө.Энхтүвшин даргын өчигдөр өгсөн дэлгэрэнгүй ярилцлагаас харагдаж байгаа юм. Улстөрч хүний буурь суурь, алсыг харах чанар түүний ярианаас аргагүй үнэртэж байна. Тэр ингэж хэлсэн байх юм “Дэмжиж чаддаггүй юм бол дуугүй байх хэрэгтэй” гэж. Энэ үг бол философи. Халхаас гарах философи. Энэ философийн үзэл санаа бол барьсан гэрийнхээ унийг сугалдаггүй гэсэн үг. “Бясаа устгах гээд байшингаа шатаадаг” гэсэн хэлц үг бий. Та нарыг өдий зэрэгт хүргэсэн намаа хайрлацгаа, улс төрчид минь. Намгүй бол та нар хэн ч биш шүү дээ.
Зочин · 2014/06/09
Одоо энэ бие даагч гэсэн шоучингуудад нүүр өгч болохгүй юм байна.На******дын нэр хүнд унангуут зальтай хэсгүүд нь шууд бие даагч болж ,би цэвэрхэнээс цэвэрхэн хүн намайг сонгооод аль гээд л гүйгээд байдаг болж.Олон түмэн хаширч дуусахгүй юм даа.Дараачийн сонгуулиар бас юу гэж тархи угаах гэж байгаа бол.Энэ заваарсан юмыг цэгцэлчих толгой нь зөв ажилладаг нэг монгол хүү бий дээ.Цаг нь арай болоогүй жаахан хүлээгээд хараад байгаа байх.Ард түмэн чинь хүлээж байна шүү.
Зочин · 2014/06/07
Даваасүрэнгийн хацар бондойгоод л аргагүй л Эдийн засгийн байнгын хороон дарга шиг байна шүү. Элбэгээ, Үүл, Б.Батбаяр гээд мөн их мяраалж байнаа. Ард түмэн тураад л ......
Зочин · 2014/06/06
Uneheer tiim shuu yag onoj helsen baina
зочин · 2014/06/06
Ганбаатар т**********тэй урвагчид
зочин · 2014/06/06
Ганбаатар т**********тэй .....
зочин · 2014/06/06
ер нь бүгдээрээ л намаар явж байсан нөхдүүд биз дээ Тийм тууштай байсан юм бол нам чинь алдаж оносон бол түүнийг нь засах талаар чадах бүхнээ хийх байсан юм биш үү. Жаахан алдаж асгахаар л дундаас нь хаяад явдаг хүнийг монголчууд ямар хүн гэх вэ. Чингэс хааны үед байсан бол шууд толгойгоо тасдуулчихсан байхгүй юу. Чингэс хаан өөрийн цэргээ ч, дайсны цэргээ ч урваад танай талд орьё гэхэд чи өнөөдөр эзнээсээ урваж байгаа юм чинь марг****** надаас урвана гээд толгойгийг нь цавчидаг байсан биз дээ Мянганы манлай удирдагч урвагчийг үздэггүй л байсан байж
ганаа · 2014/06/06
Ганбаатарыг би хамаелон хүн гэдгийг мэднэ МАН-ын Цэвээнжав гишүүний сурталчилгаанд ч явж байсан, одоогийн МАХН-ын дарга Энхбаярын сурталчилгаанд ч явж байсан, АН-ын Элбэгдоржийг сурталчилаад ч манаргаж явсан. Хүмүүс таныг ҮЭ-ийн дарга болсноос хойш карьер өндөртэй байгаа Ганбаатар улс төрд орох гэнэ гэсэн яриа их байна гэхэд Би улс төрд хэзээч орохгүй гэж тангараг өгдөг юм билүү гээд ******хай мушилзан инээж сэтгүүлчид ярилцлага өгч байсныг, 2012 оны сонгуульд би хуучнаар Ажилчны раойн одоогоор Хан уул дүүрэгт нэр дэвшинэ гэж ТВ-ээр ярилцлага өгч байснаа хэдхэн хоногийн дараа Дархан-уул аймагт нэр дэвшээд явсан юу болов гэхэд женко Баттулгад тойргоо худалдсан гэх яриа гарлаа. Үүн шиг үнэн байхгүй гэж би бат итгэлээ. Яагаад гэвэл түүний дүр зураг яг таарч байгаа учраас. Хаана юу хэрэгтэй байгааг мэдэж түүн дээр шоудаж чаддаг, худлаа сайхан ярьдаг хүний арьс нөмөрсөн хээрийн галзуу чоно шүү Ганбаатар