Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх тендерийн хороонд байснаа хүлээв (БИЧЛЭГ)
2014/06/06
Битүү зах, худалдааны төв нь алслагдсан баруун аймгуудад баригдсан билээ. Тэхдээ энэхүү ажлын зарцуулалтыг шалгасан Авилгатай тэмцэх газар уг ажлыг хуулийн дагуу нээлттэй тендер зарлалгүй, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх гэгч нь тендерийн үнэлгээний хороонд орж найзынхаа компанид Ашиг сонирхолын хууль зөрчиж олгожээ гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
Үүнийг нь хянаж хуулийн дагуу тендерийг явуулах ёстой Худалдан авах ажиллагааны агентлагын газрын дарга Д.Энхжаргал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар ийнхүү тендерийн хууль зөрчигдсөн гэрээг албажуулан баталж, санхүүжүүлсэн асуудал үүссэн байгаа тул энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх ийнхүү хариулжээ.