С.Бямбацогт: Бид үнэхээр супер Ерөнхий сайдыг томилсон байна
2014/06/06
Ерөнхий сайд 50 тэрбумын багцын зарцуулалтаа тайлагнах үеэрээ нэлээд бухимдлаа. Харин түүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "супер Ерөнхий сайд" гэсэн нэр өгөв. Шүүмжлэл сонсохгүй, үг авахгүй болтлоо "вакумдуулсан" Ерөнхий сайдад тэрээр ийм үг хаяглалаа.
"Бид үнэхээр супер Ерөнхий сайдыг томилсон байна. Орж ирээд л томилсон гишүүдээ загначихдаг юм байна. Манай сайд нар ажил хийж чаддаггүй учраас өмнөөс нь би ажлыг сайн хийчихье, тийм учраас надад 50 тэрбум төгрөг хуваарилаад өг гэж Ерөнхий сайд хэлсэн. Ерөнхий сайд ингээд хийчих юм бол ирэх жилээс сайд нарын багцад улсын төсвийн хөрөнгө оруулалт гэж батлахаа больё.
Өнгөрсөн жилийн төсөвт 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсны 500 тэрбум нь төсвийн тодотголоор хасагдсан. Өөрөөр хэлбэл, 500 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдсэн. Ерөнхий сайдын 50 тэрбумын ажил маш "гоё" хийгджээ. Тийм болохоор 1.3 их наядын хөрөнгө оруулалтыг Ерөнхий сайд дээр аваачаад тавьчихаж байя. Яагаад гэвэл супер Ерөнхий сайд шүү дээ. Бид асуудлыг цагааныг цагаанаар нь, харыг хараар нь ярьж байгаа. Зах барьсан, эрүүл мэндийн оношлогооны төв барьсан нь зөв. Буруу гэж хэлэхгүй байгаа. Харин шийдсэн арга барил чинь буруу, хууль зөрчжээ, арай илүү мөнгөөр авчихсан юм биш үү гэдгийг л хэлсэн. Тэгэхээр та урдаас "Та нар намайг харлууллаа" гэх юм. Зорилго нь аргаа зөвтгөхгүй ээ. Замын цагдаагийн торгуулийн машиныг таван саяар авсныг бид шүүмжилж байна. Ланд авах мөнгөөр 69 худалдаад авчихсаныг л бид танд сануулж байна.
Тендерийн хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооц гээд холбогдох байгууллагаас нь албан бичиг ирчихээд байхад л "Бид хууль зөрчөөгүй" гээд гүрийх юм. Гишүүдийн нэг тэрбумыг буруу гэсээр байгаад л болиулсан. Тэгээд супер Ерөнхий сайддаа 50 тэрбум төгрөг өгсөн" гэлээ.
Мөн тэрээр Долоон буудлын Должин эмээгийнд очих саналыг дахиад Ерөнхий сайдад тавив. Энэ бол ард иргэдийн хүсэлт болохыг ч С.Бямбацогт гишүүн Ерөнхий сайдад уламжлав. Бүх юм сайхан байна гэсэн эрх баригчдын ярианд ард иргэд итгэж нэг жил есөн сар тэвчээртэй хүлээснийг ч тэрээр хэлж, "Үнэхээр ард иргэдийн амьдрал муудаж байгаа эсэхийг хамт явж үзье. Долоон буудлын Должин эмээгийнд хамт очъё" гэсэн санал тавилаа.

Зочин · 2014/06/08
үнэхээр супэр ерөнхий сайд, ийм их ****** ******хайгаар **********лж, гүтгүүлж, улс төрийн янз бүрийн бохир заваанаар цацаж, бузарлаж байхад тэсч гараад тэвэр дүүрэн инээд түгээж ажлаа хийхийн төлөө зүтгэж байгаа нь үнэхээр супэр биш гэж үү... Бямбацогтод үнэхээр их баярлалаа... ингэж л үнэнийг хэлж байх хэрэгтэй... монголчуудаа амьддаа бие бие хайрла... Бямбацогтоос жишээ авах хэрэгтэй...
сак · 2014/06/08
Улс эх орон ард түмнийхээ төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа АН-ынханыг хараад өмдөндөө ******** алддаг байхдаа хөөрхийс
сак · 2014/06/08
Өөрийн толгойгүй удирдлагатай энэ сонин хачин хүн одоо болиосой та нарыг 2016 онд хэн сонгох юм бэ чааваас бүр ч үзэн ядалт явагдаж байна мэдэв үү чааваас
сак · 2014/06/08
Энэ сонин нүднийх нь хар нь хоёр тийшээ харсан аймшгийн царайтай царай шигээ бодолтой МАН-ынханы гар хөл болж элдэв долоон юм ярьсан үнэн ************ залуу ичээд больдоггүй юм байх даа чааваас
Зочин · 2014/06/07
Ene Alimaag hoorgoj hen ch bish bolgoj bgaag meddeg bolob uu.Hurelsuh eniig oilgood ooriigoo bodson doo.
Зочин · 2014/06/07
Ardiin bodlogo todorhoi 2016 hvrtel iim maygiin ard tvmen gesen nereer jvjig togloh oilgomjtoi bollo
Зочин · 2014/06/07
ene nohort oor hiih yum bdagvi yumu neg ih dvr esgej c***al tsarialj yarisan hvn bhiin