Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, Боловсрол, Эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө  өнөөдөр жагсагчидтай уулзаж, Соёлын төв өргөөг нээж өглөө. Энэ үеэр тэрээр:

 “Жагсагчид байр сууриа нэгтгэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол энэхүү жагсаал чинь үнэгүйдэх, иргэдэд ойлгомжгүй байдал үүсгэх болчихоод байна. Органикаар жагсаж байгаа хүмүүс дээр зохион байгуулалттай хүмүүс ирж байна гэх мэдээлэл байна.

 Тэгэхээр өөрсдийн хүсэл зоригоор жагсаал хийж байгаа залуучуудынхаа эрүүл мэндийг бодоод, сайн ярилцах, зөвлөлдөх орчныг бүрдүүлэх үүднээс Соёлын төв өргөөг нээж өгч байна” гэв.

 

Жагсагчид энэ үеэр талбай дээр баригдсан гэрүүдэд хогийн шүүр, цэвэрлэгээний материал, тогтмол цэвэрлэгээ оруулахыг хүссэн юм.

 

ТҮК-ийн ажилчид талбай дээр 24 цагаар ээлж хүлээлцэн ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн зүгээс хонож байгаа жагсагчдад нийтийн ариун цэврийн өрөөг нээлттэй үлдээж байгаа гэхчлэн жагсагчдын хүсэлт шаардлагыг биелүүлэн ажиллаж буй. Ер нь Нийслэлийн Засаг Даргын Орлогч л хэлсэн болохоос биш жагсагчид гэр нэхнэ, гэрээ дулаан байлгахыг нэхнэ, гэртээ интернэт нэхнэ, зурагт нэхнэ, шаардлага тавина, шаардлагыг нь УИХ, Засгийн Газар, АТГ биелүүлнэ, тэгмэгц дахиад шинэ шаардлага тавина гэх мэтээр дураар аашилж буй нь үнэн ш дээ. Энэ байдлаараа бол шударга шаардлага тавьсан залуусын жагсаал замхрах нь ээ.

 

Д. Хүрэлчимэг