Ц.Хуланг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав
2023/01/20
Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр саатуулсан талаар Тагнуулын Ерөнхий Газраас "Монгол Улсын иргэн Х-г Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай баривчлан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэж байсан.
ТЕГ-ын МШГ-аас мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн хэрэгт ЭХ-ийн 19.4-1 дэх хэсгээр яллагдагчаар татагдсан Ц.Хуланг 1 сарын хугацаагаар ЦХТСАХ авах прокурорын саналыг 2023.01.19-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг шүүх 2023.01.20-ны өдөр хэлэлцэж, 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав.
Эмээ · 2023/01/22
Яруу найрагч Дашбалбар агсанд тохиолдсон явдал давтагдах нь үү дээ. "Намайг амьд байгаа цагт миний нутгийн газар шороог харийн техникийн төмөр хошуугаар ухахгүй шүү" та нар гэж Их хурал дээр хэлсэн Дашбалбарт хортой хоол идүүлээд хөнөөсөн, хэдхэн хоногийн дараа Оюутолгойг харийнхан бэлэглэсэн гэдгийг хүмүүс арай ч мартмааргүйсэ. Яруу найрагч Ц. Хулан газар нутгаа харьд өгөх санаархлаа зогсоо, эс зогсоовол бид босно гэж хэлснийх нь төлөө Хурцын хойд дүр амилчихаад хөөрхий эмэгтэйд гав гинж зүүх нь бололтой.
ZOCHIN · 2023/01/21
HULAN G ZUGEER L SULAL . UMHII AVILGACHID AA