УИХ дахь МАН хоёр дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг билээ. Тус бүлгийн дэд даргаар С.Бямбацогт, Д.Оюунхорол нар ажиллаж байсан бөгөөд С.Бямбацогт бүлгийн дарга болсноос хойш бүлгийн дэд даргын суудал эзэнгүй байсан.

Эл суудалд суух хүнээр өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бүлгийн дэд даргад Н.Номтойбаярыг нэр дэвшүүлжээ.

Одоо энэ асуудлыг УИХ дахь бүлгийн хуралдаанаар хэлэлцэн, дэмжвэл Н.Номтойбаяр гишүүн МАН-ын бүлгийн дэд дарга болох юм. МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэнэ.

Х.Даваа