Чехэд сураггүй алга болоод байсан жирэмсэн монгол эмэгтэй нас барсан байдалтай олджээ
2023/01/28
Чех улсад амьдардаг монгол эмэгтэй сураггүй болж эрэл хайгуулыг эхлүүлээд байсан юм.
Тодруулбал, Чехийн цагаар 15 цагт тус улсын цагдаагийн алба хаагчид түүнийг нас барсан байдалтай олсон талаарх харамсалтай мэдээг Чехийн хэвлэл мэдээллээр мэдээлж эхэлсэн байна.
Талийгаач 38 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй гэрээсээ салхилчихаад ирье гэж гараад сураггүй болсон байжээ. Одоогоор үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа аж.