Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр нь дэвшигдсэн ч "давхар дээл"-тэй болох учраас Ерөнхийлөгчөөс татгалзсан хариу сонсчихоод байгаа УИХ-ьш гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг гишүүний суудлаасаа татгалзаж, сайдын сэнтийд залрах гэж байгааг ойрын эх сурвалж дуулгалаа.

"Дан дээл"-ийг эрхэмлэсэн Ш.Түвдэндоржийн энэхүү шийдвэр ардчилсан Ерөнхийлөгчийнхөө үгийн Ардчилсан намынхан хүлээн авч буй мэт харагдаж байгаа боловч үнэндээ намын дарга Н.Алтанхуягийн найруулсан жүжиг гэдгийг намын нөхөд нь хэдийнэ мэдчихсэн ойр зуураа шивэр авир хийгээд эхэлсэн байна билээ. Учир нь Ш.Түвдэндорж сайн дураараа сайдын албыг илүүд үзсэн хэрэг бус намын даргын шахалтаар гишүүний бүрэн эрхээсээ татгалзахаар болж буй.

Гэхдээ түүний энэхүү шийдвэр нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхэд "амь тариа" болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан ахлах зөвлөх Л.Гансүхийг өнгөрсөн сард Монгол Улсын хилээр оргон зайлсан хэмээн хэсэгхэн шуугиад амжсан. Оргүй цуурхал хэмээн огт хоосон газар шаазгай шагшраагүй юм билээ.

АТГ-аас Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийг удирдахдаа гэр хорооллынхныг сайн чанарын, хямд нүүрсээр хангах нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэнийг хохироосон гэж үзэж байгаа аж. "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хийхдээ ямар нэгэн тендер зарлалгүйгээр "Эм Жи Эл Эс Би" компаниар дүүрэг, хороодод нүүрс түгээх ажлыг хийлгэсэн гэнэ. Энэ компани түүний охин Г.Цэрэнжагзангийн нэр дээр байдаг бөгөөд төрийн өмчит "Багануур" хувьцаат компаниас нэг тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр худалдаж авах гэрээ хийж, гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсний нэг тонн тутмыг 80 мянган төгрөгөөр зарж борлуулан чамгүй ашигтай ажилласан гэдэг. Тэгсэн хэрнээ Л.Гансүх зөвлөх "Нүүрс" хөтөлбөр алдагдалтай ажиллалаа" хэмээн Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөгийг гаргуулж авсан. Ийнхүү сайн чанарын үнэ хямд нүүрс олгох уриатай "Нүүрс" хөтөлбөрийн нэрээр Л.Гансүх олон тэрбум төгрөгийн ашиг олсон байж магадгүй хэмээн АТГ шалгаж байгаа. Хэрэв энэ хэрэг нотлогдох аваас эрхэм зөвлөх аавын хаалга татах нь гарцаагүй. Харин АТГ-аас урьтаад халдашгүй дархан эрхтэй гишүүний суудалд суучихвал аавын хаалга татахгүй байх ганц арга гэнэ.

Чухам ийм учир шалтгааны улмаас Л.Гансухийг намын жагсаалтаар сонгогдсон Ш.Түвдэндоржийн суудалд суулгаж, АТГ-ыг сөрж зогсох санааг АН-ын дарга Н.Алтанхуяг сэджээ. Гэхдээ намын жагсаалтад Л.Гансүхийн өмнө Худалдаа. хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ байгаа. Тиймээс Б.Мэдрээгийн учрыг олох хэрэгтэй. Энд ч бас гарц гаргалгаа аль алиныг нь амархан олжээ. Хазааргүй өссөн ханшийн өөрчлөлтөөр далим-дуулаад Монголбанкны Н.Золжаргалыг унагах боломж бий. Тэртээ тэргүй С.Ганбаатар нарын бие даагчнд түүнийг огцруулах шаардлагыг УИХ-д хэзээ л бол хэзээ оруулаад ирэх боломжтой. Тэгэхэд нь хариунлага тооцох нэрээр АН-ынхан МАН-тай нийлээд гар өргөчих учир асуудлыг амархан шийднэ. Энэ тохиолдолд Б.Мэдрээг Монголбанкны ерөнхийлөгч болгоно гэсэн ам өгөөд Л.Гансүхийг Ш.Түвдэндоржийн суудалд суулгах боломж нээгдэж байгаа юм.

Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн хувьд УИХ-ын гишүүнээс илүүтэйгээр Монголбанкны ерөнхийлөгчийн суудалд санаагаа илэр-хийлж байсан. Анх 1987 оноос Улсын банкны ерөнхий хороо болон Худалдаа, хөгжлийн банкийг байгуулагдахад хамт ажиллаж байсан Н.Золжаргальп- тэрбээр Монголбанкийг удирдах чадваргүй хэмээн үздэгээ ч нуудаггүй. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Монголбанкинд Н.Золжаргал очоод хэн ч биш гэдгийг би ойлгосон. Одоогийн Монголбанкны ерөнхийлөгч удирдагчийн хувьд ч, мэргэжлийн хувьд ч шаардлага хангахгүй байгаа тул эдийн засагг ихээхэн саад учруулж байна" хэмээсэн байдаг юм.

Харин Л.Гансүхийн хувьд "Алтан гадас" фракц буюу Н.Алтанхуягийн хүн. Тиймдээ ч, хаана ч явсан түүнийг газардуулдаггүй. 2008 онд хамтарсан Засгийн газрыг байгуулж, МАНАН бүрдүүлэхдээ Н.Алтанхуяг Л.Гансүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын суудлыг "бэлэглэсэн". 2012 оны УИХ-ын сонгуульд намын жагсаалтын 12-д бичсэн ч амжилтыг эс олсон учир дэргэдээ авч, ахлах зөвлөх болгов. Гэвч мухар үхэрт худаг бүү үзүүл гэдгээр эрхэм зөвлөх энд тэнд буй илүү дутуу мөнгийг нь андахгүй шиншсэний балгаар "Нүүрс" хөтөлбөрийн нэрээр чамгүй ихийг цааш нь хийчихсэн байж магадгүй сураг дуулдаж эхэлсэн, улмаар хуулийн байгууллагаар шалгуулж буй. Асуудал аягүй тал руугаа хазайхад ч ойртсон. Тиймээс арга ядсан НАлтанхуяг түүнийг гишүүн болгож аавьш хаалга татуулахгүй байх улс төрийн тохироог хийж байгаа аж. Харин Н.Алтанхуягийн энэхүү тохироо хэрхэн биеллээ олохыг цаг хугацаа харуулна.

 

Б.ДАВААТОГТОХ