М.Баяраа: Золбин нохой, муурыг унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлана
2023/01/31
Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх гэж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэв.
Тэрбээр “Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12,000 төгрөгийг 16,000 болгох саналыг холбогдох байгууллагаас ирүүлсэн.
Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд золбин нохой, муурыг унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаар ажиллаж байна.
Буу барьж нохой устгах нь зохисгүй болоод байна” гэлээ.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 76,000 орчим золбин нохойг устгажээ.
"Нохой тэжээж байгаа хүмүүс охин гөлгийг шууд л гудамжинд гаргаж хаяж байна. Үүний улмаас тэд гудамжинд гарч, геометр прогрессоор өсөж үржсээр бидний ярьдгаар золбин нохой, зэрлэгшсэн нохой олноор бий болоод байгаа"-г Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны Хөрс, орчны бохирдол, ариутгал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал хэлж байсан юм.
Эр, эм хоёр нохой зургаан жилийн хугацаанд 67,000-72,000 болтлоо өсөж үрждэг гэх судалгааг олон улсын байгууллагаас гаргасан байдаг байна.
Zochin · 2023/01/31
Sharhadnii etsiiin buudlaar bituu nohoi bnlee zolbin. Hashaanaasaa boonooroo guildej garaad bsan.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа д · 2023/01/31
Найрамдалд адуу мал баЙДГААРАА БАЙЖ Л БАЙНА. Улаан толгойн зүүн талд адуу билчиж байна. Нөгөө хотоос мал гаргах хэвээрээ юү?