"Жорж Ченийг ажлаас нь халж өгөөч гэдэг албан бичгийг Мета компани руу ирэх Даваа гарагт явуулна"
2023/02/01
Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаарх байр сууриа өөрийн твиттер хаягтаа бичсэн.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын талаар ч хөндөгдсөн юм.
Үүнтэй холбоотойгоор сайд Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халж өгөөч гэдэг албан бичгийг Фэйсбүүк компани руу ирэх Даваа гарагт явуулах гэж байгаа.
Надтай уулзсан, уулзахдаа хуулийн орчуулгаа өгсөн. Хамтарч ажиллая гээд арваннэгдүгээр сард хуулийн болон техникийн ажлын хэсгээ ирүүлнэ гэсэн. Гэнэт "It is not true" гээд хамгийн худалч хүн гэж намайг хэлж байх шиг байна лээ.
Уулзсан ярианых нь протокол хоёр цаг 30 минутын аудио бичлэг бий. Айхавтар, айхавтар зүйл ярьсан. Энэ бол хувь хүндээ биш. Туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирээд илтэд гүтгэж дайрах нь байж болохгүй зүйл.
Хоёрдугаарт, Мета компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Оролцохын дээдээр оролцлоо. Манай улсын төрийн зарим албан хаагч руу дарамталсан мэйл явуулсан, манай улсыг хориг оруулна гэсэн. АНУ-ын зүгээс шахалт, дарамт үзүүлнэ гэдэг мэйл явуулсан.
Иймд Мета руу Жорж Чен гэдэг хүнийг ажлаас нь хал, хоёрдугаарт надаас уучлалт гуй гэдэг бичгийг явуулна. Надтай уулзсан ярианых нь бичлэгийг хавсаргана. Хэрэв уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана" гэв.
Эргэн сануулбал, Жорж Чений жиргээний доор нэгэн иргэн "Хууль зүй, дотоод хэргийн сайд төслийг боловсруулахдаа Мета компанийн Мэдээллийн аюулгүй байдлыг хангах багтай хамтран ажилласан гэж хэлсэн шүү дээ" гэсэн юм.
Үүнд Жорж Чен хариулахдаа "Тийм биш. Парламент яарч батлахаас өмнө бид хуулийн төсөл эсвэл хуулбарыг нь огт аваагүй. Хууль болоод батлагдсаных нь дараа л анх удаагаа харсан" гэсэн байв.
Zochin · 2023/02/01
Uuriiguu ""HEN"" Bolohiig MEDDEGGUI HUUR BE? CHI bol HEN CH BISH DOLOOGCH. DOLOOGCHID UNE TSENE, UNET ZUIL YU BGUI, UDAHGUI SHOROOND BULADAHAA MEDEJ AV. HUUREE.