“НЭГ ДЭЛХИЙ - НЭГ ГЭР БҮЛ” гэр хандивлах аян Сүхбаатарын талбайд болж байна
2023/02/13
Байгалийн гамшигт нэрвэгдсэн Турк улсын ард түмэнд туслахаар “НЭГ ДЭЛХИЙ - НЭГ ГЭР БҮЛ” гэр хандивлах аяныг "One Team" ТББ зохион байгуулж байна.
Хандивын аян 2023.02.11-02.19-ыг дуустал үргэлжилнэ. Гэр хандивлах аяны хүрээнд хандивын 16 гэрийг Сүхбаатарын талбайд бариад байна. Олон мянган хүний амь нас, гэр орныг авч одсон гамшгийг халуун гараа сунган хамтдаа даван туулья. Бүгд найрамдах Турк улсын ард иргэдэд халуун гараа сунган туслах Монголын ард түмний “НЭГ ДЭЛХИЙ - НЭГ ГЭР БҮЛ” гэр хандивлах аянд нэгдэхийг уриалж байна. Та аянд нэгдэхдээ гэр бэлэглэх, мөнгөн хандив өгөх, Сүхбаатарын талбай дахь хандивын аяны гэрт зочлон чин сэтгэлийн үгсээ бичиж Туркийн ард түмэнд илгээж болно.
Хандивын аянд хамтарч ажиллаж, бүх зүйл дээр дэмжиж ажиллаж байгаа байгууллага, ард иргэд та бүхэндээ баярлалаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
- One team пэйж хуудас -
77002101, 80888606 дугаараас аваарай.