Н.Алтанхуяг Н.Энхбаяртай нууц гэрээ байгууллаа
2014/06/10
“Мөнхийн нөхөрлөл гэж үгүй. Зөвхөн мөнхийн эрх ашиг бий” гэж Уинстон Черчил юутай үнэн хэлээ вэ. Нөгөөх чинь цаадахтай чинь очоод нийлчихжээ.
Нөгөөх гэдэг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, цаадах гэдэг нь мэдээж хэрэг экс Н.Энхбаяр. Хүмүүсийг эрх ашиг, бүр тодруулбал зовлон нэгтгэдэг. Авлигын загалмайлсан эцэг гэгддэг Н.Энхбаяр харьд одоод багагүй хугацааг өнгөрөөж буй. Тэрээр Буддын шашны хуврагуудтай уулзан орчуулга хийж байгаа мэтээр өөрийгөө цахим ертөнцөөр сурталталдаж байгаа. Үнэн хэрэг дээрээ ял завших оролдлого хийж байгаа гэж эх сурвалж баталж байна.
Н.Энхбаяр үе үехэн Хятад руу ирж визээ сунгуулах, намынхаа гишүүдийг дуудаж чиглэл өгөх зэргээр хилийн чанадаас улс төр хийж байгаа. Яагаад эх орондоо ирэхгүй байгаагийн шалтгаан нь эрүүл мэндээс бус мөнөөх л авлигын асуудлаас болж байгаа гэнэ. Чоно группийн эзэн Энхболдсодон нэг хэсэг хоригдсоныг хэн хүнгүй мэднэ. Түүний босгосон гэх хуушууран барилгын 25 хувь нь Н.Энхбаярын хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн гэдгийг улайсан байна.
Энэ их мөнгө хаанаас гарав? Түүгээр ч үл барам Н.Энхбаярын гэгдэх хэргийг лавшруулан шалгасны эцэст Сингапурт 4 сая долларын оффис эзэмшдэг гэдгийг ч олж тогтоожээ. Харамсалтай нь далайн тээврийн асуудал хариуцах ажлыг давхар хийж байсан дүү Н.Энхтуяа оргон зайлаад сураггүй байгаа. Н.Энхбаяр уг үл хөдлөх хөрөнгөөнэг, гурван сая доллараар салгаж эзэмшдэг аж. Нэгэн үе Н.Энхбаярын гурван хаус АНУ-д бийг хэвлэлүүд баримттайгаар нотолж байсан. Ер нь энэ хэргийг прокурор, АТГ-аас шалгасны эцэст Н.Энхбаярыг 100 сая доллар зувчуулсан гэдгийг нотолжээ. Тийм ч учраас сайн эр хилийн чанадаас үзэж тарахаар шийдсэн бололтой.
Гэтэл энд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч түүний замаар оров бололтой. Хэдэн жилийн тэртээ Н.Алтанхуягийн толгойлдог “Алтан гадас” фракцынхан Н.Энхбаярт очиж сөгддөг байсан. Цаг наашлахын хэрээр тэд сульдан доройтож буй Н.Энхбаярыг хаясан ч хамтарсан Засгийн газрын үед эргээд л үнэд оров бололтой. Нэгдүгээрт, Засгийн газрын тогтвортой байдал, нөгөө талд гашуун зовлон нь эргээд нэгдэх хөрс суурь нь болж өгчээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин АТГ-т шалгагдаж, ахлах зөвлөх Л.Гансүх нь хоригдох дээрээ тулсан нь зовлонг нь нэгтгэж өгчээ. Асуудал ихээхэн ойлгомжтой байгаа биз.
Н.Алтанхуяг Н.Энхбаяр хоёрын нөхөрлөл Х.Тэмүүжинг огцруулах асуудал дээр өрнөлөө. Яг л дэлхийн хоёрдугаар дайны үед холбоотнууд Нормандад буусан шиг. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахаа илэрхийлж эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн чичирч байсан. Гэвч асуудал яаж эргэснийг та бүхэн мэднэ. Үнэндээ энэ асуудал их эзний даалгавар байлаа. Н.Алтанхуяг Н.Энхбаяртай ярьжээ. О.Баасанхүү Сөүлд дуудагдав. Эзэн лүндэгнэв. Үүнийг нотлох амархан. О.Баасанхүү Инчоны нисэх буудал дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, МАХН-ын генсек Шийлэгдамба хоёртой тааралдаад “Тэмүүжинг огцруулах өргөдлөө татахаар боллоо. Энхбаяр дарга үүрэг өглөө” хэмээн ярьсан байдаг. Би бүхнийг баримттайгаар өгүүлж байна шүү!
Зочин · 2014/06/12
одоо ухах газар, өөрсдөө ашиглах ашигт малтмал байхгүй болж малаа зарах нь үлдэж дээ. Зөв зөв. Энхбаяр, Баяр, Элбэгдорж, Алтанхуяг т**********тэн тэдний тойрон хүрээлэгчид нэгдэж нэг иднэ, салж нэг иднэ. Сайхан сайхан Маш зөв явж байна. Ийм байхад Монголчууд бид ийм л байна.
Зочин · 2014/06/12
Taalagdahgui bn
Зочин · 2014/06/11
Hamtran ajilladag ni zov. Bitgii harluul
irged · 2014/06/11
2016 ond namuudiig bitgii songooroi . Erdem bolobsroltoi yaduu irgeddee songo
irged · 2014/06/11
Yaduu irgedee maljuulaad 2 tom hursh ruugee buuz borts zarah zamiig neeh heregtei
Зочин · 2014/06/11
Hort utaa baga gargadag undur tehnologotoi nuusnii dulaanoii stants olniij barih herertei. Yaduu irgedee maljuulj hut 2h tom
irged · 2014/06/11
Ediin zasgaa mash hurdan sergeey gevel 2 tom hursh ba dubai ruu maliin mah buuz borts zarj chadval doroo sergene.