Хойд эцэгтээ зодуулж ГССҮТ-д хүргэгдсэн хүүгийн ээж цагдан хоригджээ
2023/03/09
ГССҮТ-д өчигдөр /2023.03.08/ биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай бага насны хүүхэд хүргэгдэн иржээ. Тус эмнэлгээс хүүхдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд уг хэргийг шалгаж эхэлсэн байна.
Хүүхдийг ГССҮТ-д хүргэсэн ч хүүхдийн ээж цагдаад дуудлага өгөөгүй аж. Ээжийг нь гэмт хэрэг нуун дарагдуулсан хэмээн шалгаж байгаа учир хүүхдийг одоогоор эмээ нар нь сахиж байна.
Хүүгийн бие ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад, Хүү гуравдугаар сарын 8-ны өглөө хүргэгдэж ирсэн, гэмтлийн шалтгаан тодорхойгүй гурван настай хүүхдийн биеийн байдал одоогоор маш хүнд, амьсгалын аппараттай байна.
Тухайн хүүхэд хүзүү, нуруу, гарны хугаралтай, тархины битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Түүнчлэн ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгч нар ээлжийн хуваарийн дагуу 24 цаг ажиллаж байна гэж мэдээлэв.
DR. PRADHAN · 2023/03/14
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ZOCHIN · 2023/03/13
Alag ur ni araatnii gart zoduulchixaad ami nas ni uxliin irmeg deer baixad ene eej xunii orontsog xeneg ch ugui baigaag ni bodoxoor zevuu uur xoyor zereg zerreg xureed baina daa