ОХУ-ын ЭСЯ: Монголд хуурамч мэдээ "үйлдвэрлэх" Барууны технологи нэвтэрч буй тухай
2023/03/21
Сүүлийн жилүүдэд Барууны орнуудын мэдээллийн орон зайд улс төрийн зорилгоор хуурамч мэдээг ашиглах явдал өргөнөөр нэвтэрч байна. Иймэрхүү нийтлэлийн зохиогчид нь хуурамч мэдээг бэлтгэх арга барилаа байнга сайжруулсаар байгаа ч үнэн мөнийг ялгаж салгахад туслах гол шинж чанарууд ямар ч тохиолдолд хадгалагдсаар байдаг.
Хуурамч мэдээг бэлтгэх хамгийн шилдэг бөгөөд түгээмэл арга нь болсон явдлын тодорхой хэсгийг таслан авч, утгыг нь гажуудуулж, маш их сэтгэл хөдлөлтэйгөөр тайлбарлах явдал юм. Иймэрхүү нийтлэлүүд нь шууд бөгөөд маш богино хугацаанд нөлөөлөх зорилготой бөгөөд уг нийтлэлийг уншсан юм уу, үзсэн хүн нь сэтгэл хөдлөлдөө автан, үнэн зөвийг нь шалгалгүй нэн даруй бусадтайгаа хуваалцаж, цаашдын түгээлтийг хөнгөвчилнө гэсэн тооцоололтой байдаг.
Хуурамч мэдээг бататгах ямар ч эх сурвалж байдаггүй тул зохиогчид нь илүү үнэмшилтэй болгохын тулд нийгмийн сүлжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн хуулбарыг эсвэл огт байхгүй хэвлэл мэдээллийн хуудсыг үүсгэдэг.
Өдөөн хатгагчид нь нэрээ нууцалснаар хариуцлагаас мултрахаа мэдэж байгаа тул өөртөө итгэлтэй байдаг. Ямар хуурамч мэдээг нийтлэх нь зөвхөн зохиогчдын уран сэтгэмжээс хамаарах тул ийнхүү явдал нь тогтмол үйл ажиллагааны шинж чанартай болдог. Нэгэнт олны дунд тархсан хуурамч мэдээ нь хожим хэчнээн няцаагдсан ч олны оюун ухаанд нэгэнт тогтсон байдаг. Тиймээс ийнхүү нийтлэлүүдийн гол аюул нь олон нийтийн санаа бодол, улс төрийн шийдвэр гаргагчдын байр суурийг загварчлахад оролцдогт байгаа юм.
Харамсалтай нь сүүлийн үед Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны үйл ажиллагааг харлуулахад Барууны уг технологийг идэвхтэй хэрэглэж эхэллээ. Тухайлбал, саяхан «Амедиа» (Ask.mn) твиттер-хуудаснаа «ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол улсын ерөнхий боловсролын дунд сургуульд дайныг сурталчилсан хичээл зохион байгууллаа» гэх хуурамч мэдээг нийтэлсэн. Гэвч үнэн хэрэгтээ бол Amedia (Ask.mn) нь жинхэнэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш ажээ. Манай Дипломат төлөөлөгчийн газар өөрийн мэдээллийн эх сурвалжуудаараа дамжуулан маш шуурхай уг мэдээллийг няцаасан ч хуурамч мэдээллийн шилдэг жишгийн дагуу уг «мэдээ» нь Монголын олон нийт, тэр байтугай зарим улс төрийн зүтгэлтнүүдэд хүчтэй нөлөө үзүүлсэн ба тэдний хариу үйлдлүүд нь уг хуурамч мэдээг илүү өргөн хүрээнд түгээхэд өөрийн эрхгүй нөлөөлсөн.
Энэхүү «мэдээ» нь тухайн Twitter хаяг дээр байрлуулсан Оросын эсрэг цуврал хуурамч нийтлэлүүдийн зөвхөн нэг болохыг анхаарна уу. Тэд манай ЭСЯ-ны албан ёсны хуудаснуудад хэдэн сар, жилийн өмнө байрлуулсан материалуудыг ашигладаг нь анзаарагдсан. Анхдагч эх сурвалжийн мэдээллийг нягтлан үзсэний үндсэн дээр бодит үнэнийг худал хуурмагаас амархан ялгаж салгаснаар өөрсдийгөө хуурч мэхлэхийг хүлээн зөвшөөрөөгүй монгол анд найз нартаа бид гүнээ талархаж байна.
Харамсалтай нь Улаанбаатар дахь Оросын ордонд Зөвлөлтийн «Офицерууд» киног үзүүлснийг «ЭСЯ-наас дахин дайныг сурталчиллаа» гэсэн ээлжит хуурамч мэдээллийг зарим мэдээллийн сайтуудад байрлуулснаар уг ажиллагаа үргэлжиллээ.
Домогт киног ийм муухайгаар тайлбарласан нь Зөвлөлтийн кино урлагийн гайхамшигт бүтээл болсон энэхүү кино нь дуртай кино бүтээлүүдийнх нь нэг болсон олон монгол анд нөхдийн маань шүүмжлэлд өртөв. Иймэрхүү гүтгэлгийг эмзэг хүлээн авч, асуудалд бодитой хандаж, бидний соёл, түүхийн хамтын өвийг дээдлэн хүндэтгэсэн халамжит иргэн бүрт баярлалаа.
Цаашид үл ойлголцол гарахгүйн тулд манай албан ёсны фейсбүүк хаягийн чатаар холбогдож Монгол Улсад суугаа Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны үйл ажиллагаатай холбоотой эргэлзээтэй бүх асуудлаар тодруулга авна уу.
Зочин · 2023/03/21
Лалар оркуудаа дунд хуруу өгий
Зочин · 2023/03/21
ORSUUDAA EHLEED UKRAINAAS GARCHIH TEGVEL ARAI ZOOLORCH MAGADGUI TEHDEE DELHII ODOO ORSIIG UZHEEN BSAN SHUU DEE.
Зочин · 2023/03/21
Оросын бараг бүх кино дайн байлдаан, цэрэг, арми сурталчилсан л байдаг шд...
алдар · 2023/03/21
та нар өөрсдөө гүжэрдэж гүтгэхээ болиоч.