Хүүхэд 11 нас хүртэл эх хэл дээрээ мэдээлэл авах нь зүйтэй гэдгийг дэмжиж байна
2014/06/11
Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Батчимэг, А.Бакей, Г.Батхүү, Л.Гантөмөр, Н.Батцэрэг, Н.Энхболд нар 2014.5.16-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.
Энэ төслөөр Монгол хэлний тухай хуулийн үндсэн зарчмууд, монгол хэлний хэрэглээний хүрээ, төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн хүлээх үүргийг тус тус тодорхойлсны зэрэгцээ кирилл болон үндэсний бичиг болох монгол бичиг үсгийн хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулах. Мөн зөв бичих дүрэм боловсруулах, батламжлах нэгдмэл тогтолцоо, Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон тусгай эрх бүхий судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх үүргийг тодорхойллоо.
МУБИС-ийн Монгол хэл судлалын хүрээлэнгийн захирал Ц.Өнөрбуян: "Хүүхэд 11 нас хүртэл эх хэл дээрээ мэдээлэл авах нь зүйтэй гэдгийг гадны олон эрдэмтэд судалж, нотолсон байдаг. Хуулиндаа ч тусгасан улс бий. Тухайлбал, Унгар улсад хүүхдэд тавдугаар анги буюу 11 нас хүртэл нь гадаад хэл заахыг хуулиараа хориглосон. Харин Монгол хэлний тухай хуулийн төслийн 6.3-т Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг ЕБС-д гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заана гэсэн зөөлөн заалт оруулж өглөө. Гэхдээ монгол шиг цөөхөн хүн амтай үндэстэнд бүх шатны сургуульд тавдугаар ангиас өмнө монгол хэлнээс өөр гадаад хэл заахыг хориглоно гэсэн хатуу заалт оруулчихмаар байна" хэмээлээ.
Мөн Боловсрол, Шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр: "Өнөөгийн залуучууд монгол хэлээ мэдэхгүй болж байна гэж хүмүүс шүүмжлэх болсон. Би хувьдаа монгол хэлний сэргэн мандалтын үе ирж байна гэж үздэг. Хэлний асуудал нь даяаршилтай холбоогүй. Технологийн хувьсгалтай холбогдон бичгийн хэлний хэрэглээ дэлхий нийтээр унаад байгаа. Тухайлбал, англи хэл, япон хэл, хятад хэлээр бичихэд ихэвчлэн бэлэн программ ашиглаж байна. Бид ч бас тийм программ ашиглах талаар бодолцох ёстой. Хэлэлцүүлгийн явцад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, чангаруулсан заалтыг гишүүд бага оруулж ирээсэй. Хууль гаргах нэрийдлээр гадаад хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагыг зогсонги байдалд оруулах нь буруу гэдгийг хэлье. Төрийн бодлого төрийнхөө хүрээнд л хийгдэх ёстой ажил. Жишээлбэл, ЕБС-д тавдугаар анги хүртэл гадаад хэл заадаггүй. Гадаад улс орнуудад олон мянган монгол хүүхэд амьдарч байгаа. Тэдний монгол хэлний мэдлэг үнэхээр тулгамдсан асуудал боллоо. Тусгайлан сургууль байгуулъя гэхээр хөрөнгө мөнгөний асуудал үүсэх юм. Тиймээс Боловсролын яамнаас тэр хүүхдүүдэд зориулж тусгайлан аппликэшн бэлтгэх эсвэл гарын авлага, ном товхимол бэлтгэж өгөөч гэсэн саналууд их ирдэг. Гадаадад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монголчууд бол маш том оюуны капитал. Гэвч тэд эх орондоо эргэн ирээд ажиллахад хэлний брэхшээл үүснэ. Иймд энэ асуудлыг хуульдаа тусгаж өгөх хэрэгтэй байна" гэв.
Монгол хэлний тухай хуулийг УИХ-ын гишүүн М.Батчимэг, Г.Батхүү, Н.Батцэрэг, Н.Энхболд нарын санаачлан боловсруулсан. Харин санаачлагчдын байр суурийг танилцуулбал, УИХ-ын гишүүн М.Батчимэг: "Энэ хууль батлагдсанаар улсын төсөвт томоохон дарамт үзүүлэхгүй. Гэхдээ цөөн тооны орон тооны асуудалтай холбогдож бага ч гэсэн мөнгө яригдана. Тйим болохоор Төсвийн тодотголыг хэлэлцэхээс өмнө хэлэлцэх нь хуулийг аль болох хугацаа алдахгүй хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм. Хэдийгээр өнөөдөр тулгамдсан асуудал биш юм шиг боловч улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой, өдрөөс өдөрт гээгдэж байгаа амин чухал асуудал тул хойшлуулах боломжгүй. Бид хилээ манадаг хэрнээ хэлээ маналгүй иржээ. Гэтэл улс үндэстнүүд хэлээ хил шигээ хамгаалдаг. Ялангуяа даяаршил эрчимтэй явагдаж буй энэ цаг үед улс үндэстэн үргэлжилж үлдэх баталгаа нь хэл гэж үздэг. Иймд салбар, салбарын зохицуулалт шаардаж байгаа энэ том бодлогыг авч явах Төрийн хэлний үндэсний зөвлөлийг ҮАБЗ-ийн тэргүүн гэдэг утгаар нь Ерөнхийлөгчийн дэргэд байлгавал хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадна гэж үзсэн" гэж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Ямартай ч эх баригчид эх хэлнийхээ асуудалд санаа зовниж эл хуулийг өргөн барьж байгаад олон хүн сайшаалтай хандаж байна. Гэхдээ Монгол хэлний тухай уг хуулинд юуг анхаарах ёстойг гишүүд болоод хууль санаачлагчид сайн анхаарч амьдралд хэрэгжиж, хүүхдүүдэд ашигтай байх хууль гаргаасай гэж хүсье. Ийн хэлэхийн учир нь өдгөө монгол хэлний олон үг хуучнаасаа өөрөөр бичигдэх болсон. Тухайлбал, цээж-чээж болгож өөрчилсөн. Ингэж Монгол хэлний дүрмийг олон дахин өөрчилж, тогтсон нэршлийг өөрчилдөг нь буруу л байлтай. Үгийг өөрчлөхийн хэрэээр хүүхдүүд зөв бичиж сурах нь юу л бол.
Х.Даваа
irged · 2014/06/14
Krill mongol helnii useg ba durmiig øørchløh ni mash buruu. Anh baisnaar ni heregle.
Зочин · 2014/06/13
Mongolchuud helnii durmee uurchluud sain zuil bolohgui. Bid denduu olon unet zuiliig aldaj baina. 5-r angias ni gadaad hel, 8-r angias ni huuchin mongol bichig zaaval iluu sain bolovson huchin beldej chadah bolov uu. Bid Ardchlalaar huurtsuglun Turiin duulalaa huuchnaar ni sergeesen hirnee Turiin suldee utga uchir muutai mongol setgehuigees nileed hol modern zagvartai bolgood yu ho***????? Uildver huduu aj ahui gazar tarialan geed uuriin orny uvurmuts hugjluu haruulsan. morio deedelsen suldee yamar bolgood tavichihsanaa neg haritsuulaad har daa. Uls oron maani suldend baigaa mori shigee l hed tasarhaitsan gedes ni ulsgulun, ev sanaa ni negdmel tsul bish tiim l uls bolchloo. Ta bugd yumyg bas uchir ***ltgaantai, bilegdel yos zuitei bodoj harag tsag bolson baimaar.
iirged · 2014/06/13
Krill mongol helnii useg ba zuv bicheh durmiig ni øørchløh ni buruu. Anh baisnaar ni heregle .
irged · 2014/06/13
Krill mongol helnii useg ba zuv bicheh durmiig ni øørchløh ni buruu . Anh baisnaar murd .
irged · 2014/06/13
Krill mongol helnii useg ba zuv bicheh durmiig ni øørchløh ni buruu .
irged · 2014/06/13
Krill mongol helnii useg ba zuv bicheh durmiig ni øørchløh ni buruu . Tseej gedgiig cheej gej bicheh ni buruu.
irged · 2014/06/13
Krill mongol helnii useg ba zuv bicheh durmiig ni øørchløh ni buruu. Anh baisnaar ni heregle.
irgen · 2014/06/13
Krill mongol helnii useg ba zuv bicheh durmiig ni øørchløh ni buruu .
irged · 2014/06/13
Krill mongol helnii useg durmiig ni øørchløh ni buruu.
t · 2014/06/13
irgen · 2014/06/13
11 nas hurtel Krill mongol helee uzeh ni zuv. Useg durmiig ni øørchløh ni buruu.
11 · 2014/06/13
irgen · 2014/06/13
11 nas hurtlee Krill mongol helee uheh zuv. Krill mongol helnii user ba zuv bicheh durmiig ni anh baisnaar ni hereglevel zuv .
Зочин · 2014/06/13
эх хэлээ эхлээд мэдэх хэрэгтэй ,5 ангиас нь гадаад хэл заах нь зөв. хуучин тимй л байсан Бас нэг асуудал бол техник мэргэжлийн сургууль ,техникум маш хэрэгтэй эндээс хүн мэргэжлээ сонгодог байсан .одоо шууд өндөр төлбөрөөр дээд сургуль төгсөөд бөөн ажилгүй хүмүүс . Дээд сургууль төгсөөд хүшн төлөвшсөн мэргэжилтэн болдог одоо больж.ТМЁ ийг дэмжээд төлбөргүй сургах хэрэгтэй хүүхдүүд мэрэгжил эзэмшиг цаа****** сурахаа өөрсдөө мэдэж эхэлдэг ш дээ.мэргэжлийн дөр олоод ц****** сурахдаа ч эрчимтэй сонирхолтой сурна ш дээ Боловсролын яам энэ талаар төлөвлөгөө хиймээр юм аа юу хийдж байна худлаа ярьсан. гадаадын зарим туршлага манай энэ хурдтай хүүхдүүдэд нийцэх үү монгонл хүүхдийн сэтгэхүйд тохирсон прогорамм хийх хэрэгтэй хийж чадах боловсон хүчин байна уу
irged · 2014/06/13
Krill mongol heliig demjij baina . Krill mongol helnii useg duremiig bitgii øøchløørei . Tseej gedeg ugiig cheej gej bicheh ni buruu .
irged · 2014/06/13
Krill mongol helee heregleh ni zuv. Ug durmiig anh baisnaar ni heregleh heregtei .
irged · 2014/06/13
Krill mongol helnii durmiig bitgii øøchløørei . Anh baisnaar ni murdeh heregtei .
irged · 2014/06/13
Krill Mongol heliin durmiin anh baisnaar murd . Bitgii ug durmiig øøchløørei .
irged · 2014/06/13
Mongol helnii zuv bicheh durmiig anh baisnaar murd .
irged · 2014/06/13
Demjij baina. Ønøbuyan Batchimeg helj baigaag demjij baina . Huuhduuded 11 nas hurtel ni eh helee uzeh heregtei . Ugiin zuv bicheh duremd gar bitgii hur .
irged · 2014/06/13
Mongol durmiig zuv bicheh durmiig ort øøchilj bolohgui . Buur anh yaaj hereglej baisan tuugeeree murdeh heregtei .