ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг огцруулах ажил эхэллээ
2014/06/12
- Түүний томилсон П.Бат-Эрдэнэ өдгөө МТЗ-ын орлогч даргын албыг хашиж байгаа -
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг огцруулахаар болсон тухай намын нөхөд нь ярьж байх юм. Учир нь сүүлийн үед тус яамтай холбоотой таагүй мэдээллүүд хэвлэлийн хуудаснаас салахаа байсан. Үүнийг нь ч АН-ын нөхөд болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч батлаад өгсөн билээ.
Тодруулбал Ерөнхий сайд Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг “Ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өг” гэсэн ширүүхэн үг хэлснийг хүн болгон мэдэж байгаа. Хамгийн гол нь түүнийг ажлаас чөлөөлөх хэд хэдэн тодорхой шалтгаанууд байсан учраас тийн хэлсэн хэрэг.
Тиймээс ч Алтангадас фракцынханд түүний хийсэн олон алдаанууд өгөөш болж огцруулахад нь ихээхэн хувь нэмэр болж буй аж.
Тухайлбал хамгийн ойрын бодит жишээ гэхэд л Улаанбаатар төмөр замын депогийн хашаанд хэвтэж буй төмрийн сэг гэж нэрлэгдээд байгаа БНХАУ-аас худалдаж авсан 60 сая ам. долларын өртөгтэй вагон зүтгүүр. Энэ нь өдгөө Монгол Улсад ашиглагдах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох албаны хүмүүс нь гаргаснаас болж нэг хэсэгтээ л дуулиан тарьж байсан.
Өөрөөр хэлбэл 2008 онд төрийн өмчит “Монголын төмөр зам” хэмээх компани байгуулагдаж байсан. Гэтэл өдгөө тус компани үр ашиггүй зардал гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэсэн үг.
Тодруулбал тус төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар одоогийн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа томилогдож байсан юм. Тэрбээр Хятадын “China CNP Corporation limited” корпорациас 60 сая ам.долларын үнэтэй зүтгүүрүүдийг худалдан авч УБТЗ-д өгсөн аж.
Гэтэл тус улсад үйлдвэрлэсэн “Дунфан СКД 4В” гол замын зүтгүүрийг УБТЗ-ынхан ашиглахгүй гэсэн шийдвэр гаргаж ийнхүү үхмэл хөрөнгө болон үлдээд байгаа нь түүнийг Төрийн нарийн хэмээх зөөлөн суудлаа алдахад хүргэсэн гол шалтгаан гэж зарим нэг эх баригчид үзэж буй аж. Энэ зүтгүүр болон “Шинэ төмөр зам” төслийн ажлын талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч чуулганы танхимд ил хэлж олон хүний анхаарлыг Б.Батзаяа дээр төвлөрүүлж байсан.
Бас нэгэн хачирхалтай баримт гэвэл Б.Батзаяагийн бас нэг давхар дээл нь МТЗ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэх албан тушаал.
Тэрбээр МҮАН-ын дарга М.Энхсайханыг МТЗ-ын даргаар томилогдон ажиллаж байх үед хор найруулан ажлаас нь чөлөөлүүлж түүний оронд өөрийн гарын хүн гэгдэх 80-иад оны залуу П.Бат-Эрдэнэ гэгчийг даргаар томилуулан, МТЗ-д хийгдэж байсан их хэмжээний мөнгөн дүнтэй бүхий л тендерийг ямар ч саадгүйгээр өөрсдийн компаниуддаа авч байсан аж.
Бүр тодруулбал Б.Батзаяа П.Бат-Эрдэнийг МТЗ-ын гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулахдаа нийтдээ 510 сая ам.долларыг гэрээг хийлгүүлэн гарын үсэг зурсан гэх баримт өдгөө нотлох баримт болон үлдсэн байна.
Гарын үсэг зурсан гэрээг задалж үзүүлбэл 1.Таван толгойт Гашуун сухайтын төсөлд 487 сая ам. доллар, 2.1800 километрийн зураг төсөл хийхэд 11.8 сая ам.доллар, 3.Хуулийн үйлчилгээнд 4.5 сая ам. доллар, 4.Эдийн засгийн зөвлөх үйлчилгээнд одоогоор 1.9 сая ам. доллар / сар бүр төлөх хугацаа нь хэзээ дуусах нь тодрхой бус/ 5. Хяналтын зөвлөх үйлчилгээнд 5.5 сая ам.долларын гэрээнүүдэд нийт 510 сая ам.долларын гарын үсэг зурсан гэсэн үг.
Эндээс нэг зүйлийг ажиглахад шинэчилсэн Засгийн газраас хамгийн их мөнгө зарцуулсан албан тушаалтан П.Бат-Эрдэнэ болоод байна. Хэл амтай орж ирсэн Чингис бондын1.5 тэрбум ам.долларын хажууд юу ч биш болоод байгаа нь гайхалтай.
Бас нэг сонирхолтой зүйл нь Б.Батзаяагийн шууд удирдлаган дор ажилладаг тус яамны Төмөр замын хэлтсийн дарга В.Артур энэ гэрээнд бас л нөлөөлөх хэмжээний хүн байсан атлаа байдал гэнэт эвгүй болонгуут өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж яаман дээрээ огт үзэгдэхээ больж ажлаа хийхгүй байгаа аж.
Мөн бидний сайн мэдэх Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвалын хүү Майзориг гэх залуу МТЗ-аас зарласан хуулийн зөвлөх үйлчилгээний тендерт “Эм Ди Эс Энд” гэх өөрийн үүсгэн байгуулсан компаниараа орж ялалт байгуулж байжээ.
Мэдээж эл тендерийг П.Бат-Эрдэнийг МТЗ-ын даргын албыг хашиж байхад нь авч байсан гэсэн үг. Тухайн үед Майзориг АНУ-ын “Сидлей Аустин” гэх хуулийн компанитай хамтарч хуулийн зөвлөх үйлчилгээний хөлсөнд сарын 180 мянган ам.долларын үйлчилгээг үзүүлж байсан юм билээ.
Гэтэл гэнэт П.Бат-Эрдэнийг ажлаа өгсний дараа түүнийг ЗТЯ-ны шийдвэрээр зөвлөх үйлчилгээнээс зайлуулан гаргасан.
Сайд ээжтэй, албан ёсоор тендерт ялсан энэ залуу хэнтэй ч яриад биеэ хамгаалаах чадвартай мөртлөө өнөөг хүртэл чимээгүй байгаа нь цаанаа маш учир битүүлэг асуудлын эзэн болж байна гэж хэлж болохоор байгаа юм.
Энэ бүхний эцэст олон сая ам. долларын гэрээнд гарын үсэг зурсан П.Бат-Эрдэнэ яагаад гэнэт даргын суудлаасаа чимээгүйхэн огцорч өдгөө МТЗ-ын орлогч даргын албан тушаалыг чимээгүйхэн шиг хашиж яваа нь олон хүний сонирхолыг улам ихээр татах боллоо.
Юутай ч Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагийн хамсаатнуудын хийсэн дээрх үйлдлүүд Алтангадас фракцийнхны хорхойтой араанд зуугдан огцруулах ажлыг улам хурдан эрчимжүүлэх бололтой.
irged · 2014/06/14
Delhiin baigali hamga**** huuliin zaaltaas: Uul uurhai neehdee tuhain zasgiin gazart ni nøhøn sergeeltiin mungø bairshuulaagui bol neehiig horiglono.
Зочин · 2014/06/14
uul tsagdaagii 3r tusagai tasgiin tsagdaa l bsiin
irged · 2014/06/14
Mongoliin baychuuduu ! ta buhen het undur Gadaadiin Brend hereglehee bolchih . Tegvel dolliin hansh øørøø buuj ehelne .
Зочин · 2014/06/14
Энэ Батзаяа нехер чинь еерее хужаа шvv дээ харваас тийм байгаа биз дээ Пунцалмаагийн Очирбатын терсен дvvгийн хvvхэд гэсэн шvv
ter · 2014/06/13
zan ni ih hubiraad gadaadad haus absan gej yrij bsan buruu zamaar budaa teejdee
ter · 2014/06/13
zan ni ih hubiraad gadaadad haus absan gej yrij bsan buruu zamaar budaa teejdee
Зочин · 2014/06/13
iiim nohduudiig ****uulaacheeeee baliar uls ornoo geh setgelgui ymnuudaar yu hiih vedee yu ch hiihgui.
irgen · 2014/06/13
энэ нөхөр дээлээ нөмөрчээ хөөрхий.