Маргаашаас ням гариг хүртэл замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана
2023/05/03
Унгар Улсын Үндэсний Ассамблейн даргын манай Улсад хийх албан ёсны айлчлалтай холбогдуулан Учир нь энэ долоо хоногийн Пүрэв гаргаас Ням гариг хүртэлх буюу 2023.05.04-нөөс 07-ны өдрүүдэд зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана.
Тодруулбал, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монголын гудамж, Жанчин Д.Сүхбаатарын талбай, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үед аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хугацаанд түр хязгаарлах аж. Иймд эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөндөө оролцохыг зөвлөж байна.
Зочин · 2023/05/04