Үйлдвэр, хөдөө аж ахуйн шинэ сайд Ш.Түвдэндорж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын албыг хашиж байсан билээ.Тэгвэл түүний хариуцаж байсан Хууль зүйн байнгын хорооны даргын ажлыг хэн хаших вэ гэдэг асуудал улс төрийн анхаарал татах сэдэв болоод байна. Харин Төрийн ордонд  Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг томилуулахаар  зүтгэж  эхэлсэн гэх бор шувуу нисч эхэллээ.

Д.Ганбатын хувьд  инженер мэргэжилтэй Баянхонгор аймгаас нэр дэвшиж Их Хурлын гишүүн болсон нэгэн.  Үүнээс үзэхэд АН номхон тэмээг ноолоход амар гэгчээр  мэргэжлийн байнгын хороогоо мэргэжлийн бус хүнээр удирдуулахаар болсон бололтой. Энэ нь  цаанаа өөр сонирхолтой байж мэдэх юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн