Иргэд жагсаалтаар нэр дэвшигч нарт санал өгөх техникийн боломж байхгүй учир зөвхөн намд санал өгнө
2023/06/08
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Намын жагсаалтаар нэр дэвшигчийн саналыг тэмдэглэх хэсэгт нэг нам эсвэл нэр дэвшигч дээр санал өгнө гэж заасан байна. Нэг нам 48 хүнийг жагсаалтаар нэр дэвшүүлнэ. Хамгийн багадаа 10 нам сонгуульд оролцоход 30-40 саналын хуудас болно гэсэн үг. Тэгэхээр намыг болон нэг нэр дэвшигчийг хамт сонгоно гэж ойлгож болох уу" хэмээн асуув.
Түүний асуултад хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Саналын хуудас хоёр хэсэгтээ бөгөөд эхний хэсэгт тойргийн нэр дэвшигчид байх бол хоёр дахь хэсэгт улс төрийн намуудын нэр байна.
Иргэд улс төрийн намын нэр дэвшигч нарт бус, зөвхөн намд нь санал өгнө. Намын нэр дэвшигч нарт санал өгөх техникийн боломж байхгүй. Нэг нам 48 хүний нэр дэвшүүлэхэд 3-6 метр саналын хуудас болно гэдэг тооцоог Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан. Тийм УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын гаргасан нэр дэвшигчийн сонгоно гэдэг заалтыг хассан" хэмээн хариуллаа.
ШУУД ҮЗЭХ: