Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн ашигт малтмалын лицензүүд хэн хэнд хэрхэн очсон тухай мэдээллийг ил болгоно
2023/06/09
Улсын төсвийн тодотголын талаар өнөөдөр Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийх үеэрээ ашигт малтмалын лицензүүдийг хэн хэн хэрхэн авсан тухай Засгийн газар ил болгоно гэдгийг мэдэгдэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газраас Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Дубайн гэрээг цуцлан, "Эрдэнэт"-ийн 49 хувийн луйврыг таслан зогсоож, суутган тооцолтыг хийж дуусгалаа.
Хөгжлийн Банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, нүүрсний хулгайг илчилж, биржийн арилжааг эхлүүлж, тусгай сангуудын мэдээллийг ил тод болгож, "Чингис", "Гэрэгэ" бондуудын гадаад өрийг төлж барагдуулав.
Товчоор дүгнэж хэлэхэд завхарсан хариуцлагагүй байдлыг цэгцлэх гэж цар тахал, дайн давхацсан энэ цаг үед хайран цагийг зарцуулсаар байна. Гэхдээ энэ тэмцлийн үр дүн гарч байна.
Өнгөрсөн хугацаанд уул уурхайн ашигт малтмалын лицензүүд хэн хэнд хэрхэн очсон тухай, нийт ард түмний баялаг хэдхэн хүний гарт төвлөрсөн тухай мэдээллийг Засгийн газар цаашид ил болгож, иргэдийн мэдэх эрхийг хангах болно.
Мөн уул уурхайн аж ахуйн нэгжүүд нээлттэй компанийг засаглалтай байхыг хуульчлах болно" хэмээв.
ВИДЕО:
Мэдээж энд авлигаар авсан даа · 2023/06/12
ЯАХААРАА зарим нь 10-30 нь лиценз авсанг тодруулах хэрэгтэй. Газрын дорхи баялагийг авлигачид тарааж сууна гэхээр аймшиг.