“Фортуна” Н.Батбаярыг огцоруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ
2014/06/15
Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Нямжавын Батбаярыг огцоруулах эсэхийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч түүний бие чилээрхсэн учраас асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсаар байсан. Нэгэнт хуулийн хугацаа нь дуусаад өнчөөн олон хоног өнгөрсөн болохоор түүнийг огцоруулах эсэхийг маргаашийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
Нямжавын Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас огцруулах асуудлыг МАН-ын бүлгийн зүгээс хоёр дахь удаагаа Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн өргөн барьж байгаа нь энэ юм.
Бие чилээрхсэн шалтгаанаар өнгөрсөн долоо хоногт байнгын хороо, чуулганаас чөлөө авсан эрхэм сайдын бие тэнхээ нь дээрдсэн гэдгийг “Чингис” зочид буудалд болж байгаа арга хэмжээнд үг хэлээд зогсож байгаагаар баталж байгаа юм.
Тэгэхээр эрхэм сайдын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх нь баараггүй боллоо.
А.Баярмаа
Зочин · 2014/06/16
Boogoor oroldson hun tu****lgui nohoigoor oroldson hun *****gui ee gej kkk
Зочин · 2014/06/16
****uul hurdan. $ une arai dendlee mongol tugrug tsaas bolchihloo
Зочин · 2014/06/16
Neeree l hereldej hemledeh, negiigee doosh hiihees uur hiigeed bgaa um be? Ug ni oil****or l um daa, arai dendej bna daa humuus mini, uiliin uriinhee tuluusiig hezee negen tsagt tuluh l bolno doo ta nar, ter ued negent oroitson bna daa
Зочин · 2014/06/16
Ardiin namiin lalryyd uur hh ajil bdaggvi yumuu ardchilsan namch mun adil bolildoo ta nar 2 jil hervvlees uur yamar ajil hsen yum be
Зочин · 2014/06/16
sain bna