Энэ Засгийн газарт нэг сайдын суудал орон гарч, тус суудлын төлөөх уралдаан сэм явагдаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилсон юм.
Тиймээс Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ш.Түвдэндоржид тамгыг нь гардуулж өгснөөр шинэ сайд ажлаа хүлээн авсан билээ. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг сайдаар томилсон шийдвэрт хориг тавьсан байна. Учир нь тэрээр “давхар дээл” тайлах хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд энэхүү хууль нь УИХ-ын чуулганы босго давж чадаагүй билээ. 
А.Гал