Энд тэнд хөрөнгөтэй мөнгөтэй хэмээн хэл ам таталж байдаг хэдий ч бүрэн эрх, дархан эрх гээч юмаар хаацайлагдан АТГ, Прокурор хоёрын ажлын утгыг нь алдуулж суудаг хүмүүс бол эрх мэдэлтэй сайд дарга нар юм.

Тэдэнтэй холбоотой үй олон мөнгө төгрөг, эд хөрөнгө, байр орон сууц, ах дүү хамаатан садан, хүргэн бэр, хүү охиных нь нэр ус холбоотой хэрэг хэдэн зуун тэрбумаар хэмжигдэж далайн цаана байх дансанд сая саяараа доллар евро дансанд нь байгааг хэвлэлийнхэн гаргаж бичиж байсан хэдий ч халдашгүй бүрэн эрх гээч зүйлээр хаацайлагдан та бидний дунд ихэмсэг тансаг гэдгээ гайхуулан алаг сэтгүүлийн нүүрэн дээр алтаар хулдаж эрхээ гайхуулан бичигдсээр.

Гэтэл тэдний энэ их идэж уусан их мөнгө хөрөнгийг өршөөх тухай Монгол Улсын Засгийн газрын өргөн барьсан эдийн засгийн өршөөлийн тухай хууль буюу яг хуулийн нэрээрээ "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль" хэмээн хүн төөрч будлимаар тансаг торгон хөшиг шиг нэртэй хуулиар өршөөгдөх болоод байна.


Магадгүй сүүлийн 2 жил хумсалсан хулгайлсан бүхнээ хууль ёсны болгож ял шийтгэлгүй сэтгэл амар явах гэсэн шууд санаархал юм.

Хуулийн хамгийн аймшигтай гол заалтуудыг сийрүүлэн дурдваас :

1. Энэхүү өршөөлд хамрагдсан дарга нарын ил болгон мэдүүлсэн хөрөнгийн талаар олон нийтэд мэдээлэхгүй АТГ бүртгэж аваад л хав дарчихна.

2. Энэ мэдүүлгийг аль ч цагдаа, прокурор, шүүхийн байгууллагуудад нотлох баримтын хэмжээнд авч үзэхгүй.

3. Мэдүүлсэн хөрөнгөөс орлогын татвар авахгүй.

4. 2014 оны 11 сарын 1 хүртэл мэдүүлэг хүлэн авах бөгөөд одооноос эхлээд улсын мөнгийг идэж ууж байгаад 10 сарын 30 -ны хавьд мэдүүлэг өгчхөд болмоор.

5. Дуулиант авилгалын гэмт хэргүүдэд нэр нь гарч явдаг Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн, охин А.Саранзаяа, Ерөнхий сайдын зөвлөх Батмөнх, эрэн сурвалжлагдаж байгаа Эрдэнэс Таван толгойн Б.Энэбиш, Цэвэр агаар сангийнхан, Д.Сугар нарын хэргүүд өршөөгдөх магадлалтай хэмээн хардагдаж байна.

6. АТГ-т мэдүүлсэн мэдээллүүдийг олон нийтэд ил гаргаж болохгүй.

7. Хэрэв олон нийтэд энэ талаар мэдээлбэл иргэнийг 5 сая, байгууллагыг 50 сая төгрөгөөр торгоно.

8. Гадаадад бусдын нэр дээр бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгө болон өөрийн нэр дээр байгаа урь өмнө нь мэдүүлж байгаагүй нуусан мөнгөө ил болговол ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгү й гэж заажээ. Энэ заалтыг УИХ-ын гишүүн С.Баярцогт болон түүний хань хамсаатнуудад зориулан санаачилсан ч байх гэж хардах хүмүүс олон байна.

Ийм л нэгэн өршөөлийн хууль УИХ-аар баасан гарагт хэлэлцэгдэх бөгөөд батлагдах нь тодорхой, өршөөгдөх нь баараггүй болжээ.

 

 Дуулиант хэргүүд маргааш өршөөгдөнө

 

 Дуулиант хэргүүд маргааш өршөөгдөнө