ОХУ-ын Татарстаны Бүгд Найрамдах Улсын Казань хотод Татарстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит морин уралдаан болжээ. Уг уралдааны араб ангиллын төрөлд Монгол Улсын Төв аймгийн Баянчандмань сумын харьяат уяач, “Хаан Аргамаг” адуу үржүүлгийн  газрын үүсгэн байгуулагч Хишигсүрэнгийн Амарбаясгалангийн  Андертейкер нэртэй хээр үрээ түрүүлсэн байна.