БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж байгаад онцгой анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллахаа илэрхийлжээ
2023/09/20
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч ноён Ким Чоль Саныг өчигдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор иргэд харилцан зорчих нөхцөл, манай иргэдийн эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй зэрэг асуудлаар ярилцав.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 6 дугаар сарын 1-нээс 2024 оныг дуустал БНСУ-ын иргэдийг 90 хүртэлх хоногийн хугацаанд визээс чөлөөлөх шийдвэрийг гаргаснаас хойш Монголд аялахаар ирэх солонгос жуулчдын тоо нэмэгдэж байгааг дурдав.
Тэрбээр манай улсын иргэд БНСУ-д зорчих виз авахад гарч буй хүндрэл бэрхшээл, ялангуяа сүүлийн үед хил дээрээс иргэдийг буцаах тохиолдол нэмэгдэж байгаад харамсаж буйгаа илэрхийлж, энэ нь иргэдэд санхүү, сэтгэл санааны хохирол учруулж байгаад БНСУ-ын ЭСЯ, төр, засгаас онцгой анхаарч, арга хэмжээ авахыг хүслээ.
Хэргийг түр хамаарагч Ким Чоль Сан үүсээд буй нөхцөл байдлыг ойлгож байгаагаа илэрхийлж, тус улсын ЭСЯ нь Монгол Улсын иргэдийн виз мэдүүлэх нөхцөлийг хөнгөвчлөхөд шат дараатай арга хэмжээ авч ирсэн. Тухайлбал, аяллын виз мэдүүлэхэд тавих шаардлагыг бууруулж, эмчилгээний зорилгоор зорчих иргэдэд шуурхайлсан журмаар виз олгох, олон удаагийн визийн хамрах хүрээг нэмснийг мэдэгдээд, цаашид иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж байгаад онцгой анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллахаа илэрхийлсэн байна.
Иргэдийг хил нэвтрүүлэлгүй буцаах нь тухайн иргэд өмнө нь БНСУ-ын хууль тогтоомж зөрчсөн, визийн хугацаагаа хэтрүүлэн оршин суусан, хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, буцах онгоцны тасалбаргүй, БНСУ-ын виз мэдүүлэхдээ өгсөн мэдээлэл нь хил нэвтрэх үедээ өгч буй мэдээллээс зөрөх зэрэг шалтгаантай.
Мөн БНСУ-д ирж буй зорилгоо бүрэн, тодорхой тайлбарлаж байгаа зэргийг харгалзан БНСУ-ын Шалган нэвтрүүлэх цагаачлалын албанаас ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэхийг шийддэгийг ЭСЯ-наас монгол иргэдэд анхааруулахыг хүсжээ.
Зочин · 2023/09/21
S XNE80955877
zochin · 2023/09/21
БНСУ-ын гаалийнхан гадаад орнуудаас зөвхөн монголчуудтай маш дээрэнгүй бүдүүлэг харьцаж байгаа ажиглагдсан шүү. Монголчуудыг тусад нь ялгаж байгаад авч явсан хүнсний бүх зүйлийг шатааж байсаныг хараад нулимас гарч байлаа. Гэтэл манай улс солонгосын иргэдэд маш эелдэг боловсон ханддаг
Зочин · 2023/09/20
SHAALTSN SEXSY ODOOGCHR80955877
Зочин · 2023/09/20
тэгвэл сонуудыг эндээс бас буцаах хэрэгтэй ш дээ, тэр бадай пүүжээ худлаа солиороод байсан шүү
Зочин · 2023/09/20
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Зочин · 2023/09/20
AX XUNTEI XUSNEER OWORTN80955877
Зочин · 2023/09/20
SXN ZYGAATSAAD LAW SEXSYG80955877
Зочин · 2023/09/20
солонгосчуудыг мөн адил оруулахаа болиоч дээ тэд нар юу л гийгүүлэх вэ дээ
Зочин · 2023/09/20
S XNE XUSNEER XANGN80955877 40DEESH
Зочин · 2023/09/20
S AWI80955877 40NASNI TACHAANGUI ERTEI