Замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар машин жолоодвол хариуцлагыг чангатгах заалтуудыг Зөрчлийн хуульд оруулна
2023/09/22
Хамгийн ойрын хугацаанд буюу өчигдөр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хоёр хүүхэд машинд мөргүүлж нэг нь амиа алдаж, нөгөө нь гэмтсэн харамсалтай явдал боллоо.
Зам тээврийн осол олон нийтийг эмзэглүүлж, эрхээ хасуулсан үедээ болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд хатуу хариуцлага хүлээлгэдэг болох саналыг олон нийтийн зүгээс цахим орчинд бичиж байна.
Жолоо барьж байх үедээ гар утсаа оролдож, явдаг хүмүүст ч хатуу хариуцлага тооцдог болмоор байгаа юм.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатарын мэдээлснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд авто ослоор 228 хүүхэд амиа алдсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 151,212 зөрчил гарснаас 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон журамлагджээ.
Тэрбээр 10 дугаар сард эхлэх намрын чуулганаар хэлэлцэх Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар нь засаж, шинэчлэн замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг ажлын хэсгийн ахлагчийн хувьд оруулна гэдгээ цахим хуудсаараа нийтэд илэрхийлсэн байна.
Одоогийн мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуульд зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгодог.
Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсвэл жолоодох эрх нь дууссан хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин барьсан бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж байгаа билээ.
Зочин · 2023/09/22
S XNE XUSNEER XUSEED SEXSYG80955877
Зочин · 2023/09/22
80955877
Зочин · 2023/09/22
XALYYN TGNEE8095587
Зочин · 2023/09/22
XALYYXN XNE DOODOXN 80955877
Зочин · 2023/09/22
33 44NASNI ER XUND GOE XALYYXAN80955877
Зочин · 2023/09/22
S XNE AXN XUSNEER ERCHUUDED80955877