Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "Энхтуяа" гэх цахим хаягаас нийтлэгдсэн бага насны 4 хүүхдийн бичлэгийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж байна.

Бичлэгт дурдагдсан 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоосон ба Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.

Иймд цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ул мөргүй устахгүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгддэг тул энэ мэт зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол "ekids" цахим хуудсаар дамжин "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.