Монгол Улсад архи, согтууруулах ундааны борлуулалт анх удаа хоёр сая литрээр буурчээ
2023/09/26
Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулахтай холбоотой хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.
“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил, архины хэрэглээтэй холбоотой зарим судалгааны үр дүнг танилцуулсан юм. Тэрбээр "Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж ирсэн. Сүүлийн 10 жилийн байдлаар архи, согтууруулах ундааны хэрэглээ манайд 3.2 дахин нэмэгдсэн мэдээлэл байгаа. Архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах 43 тоот зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, үүний үр дүнд манай улсад согтууруулах ундааны хэрэглээ анх удаа буурсан үзүүлэлттэй гарлаа. 2023 оны эхний найман сарын хэрэглээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад архи, согтууруулах ундааны борлуулалт хоёр сая литрээр багассан байна. Өөрөөр хэлбэл 2022 онд 16 сая литр архи, согтууруулах ундаа борлуулагдаж байсан бол энэ оны байдлаар 14 сая литр болж багассан. Үүнээс харахад бага градустай согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээ буурсан байна. Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлогыг барьж буй. Өнгөрсөн жилүүдэд хамгийн борлуулалттай хэрэглэгдэж байсан 38 градустай архины хэрэглээ энэ онд багассан тоон мэдээлэл харагдаж байна" хэмээн хэллээ.
"Архины хэрэглээг бууруулах тусгай санд дөрвөн тэрбум төгрөг төвлөрсөн"
Мөн "Архины хэрэглээг бууруулах тусгай сан байгуулах талаар Ерөнхийлөгчийн зарлигт тусгагдсан. Энэ санд дөрвөн тэрбум орчим төгрөг төвлөрч архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх эмчилгээний зардалд тусгагдаж байна. Бидний хамгийн гол зорилго бол архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгаж, үүнтэй холбоотой нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.8 хувиар буурчээ. Цаашид залуу үеийнхэн согтууруулах ундаа хэрэглэхгүй байх зохистой хэрэглэх эрсдэлтэй бүлэг рүү чиглэсэн нөлөөллийн ажил хийх донтох эмгэгтэй болсон хүмүүст эмчилгээ хийхэд анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байна. Ингэж чадвал ирээдүйд архи, согтууруулах ундааны хэрэглээгүй, үүнээс үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил гардаггүй нийгмийг бүтээх боломжтой.
Бидний байгуулсан санд төвлөрсөн санхүүжилтийг дээрх ажлуудад оновчтой зарцуулж чадвал ирэх жилүүдэд нааштай үр дүн гарч, манай улсын архи, согтууруулах ундааны хэрэглээ эрс буурах боломж бүрдсэн нь эхнээсээ харагдаж буй" хэмээн Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан мэдээлэв.
Зочин · 2023/09/26
SEKSEER UILCHLEED OGN80955877
Зочин · 2023/09/26
S XNE80955877 XANAAD OGNO SEXSY
Зочин · 2023/09/26
mongol arhia l uuhaa bolisiishdee ternees gadaad arhiig bol uuj l baigaa
Зочин · 2023/09/26
S AWN80955877
Зочин · 2023/09/26
SEKSDN80955877
Зочин · 2023/09/26
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten