"Хүүхдээ өргүүлнэ гэх зар нийтэлсэн иргэнийг шалгаж байна"
2023/09/29
Эцэг нь тэжээж чадахгүй байгаа учир хүүхдээ өргүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээж өсгөхөд бэрх байна гэсэн зарыг "Улаанбаатар хотын хамгийн том зарын нэгдсэн групп" зэрэг цахим хуудаст нийтэлжээ. Энэхүү зарын дагуу иргэд цагдаагийн байгууллагаас шалгахыг хүссэн байна.
Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл оруулсан иргэнийг шалгаж байгаа эсэхийг тодруулахад "Цахим сүлжээнд тавьсан зарын дагуу тухайн зар тавьсан хүнтэй холбогдож, шалгалтын ажлыг эхлүүлээд байна.
Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ мэдээллийн дагуу хүүхдийн эрх зөрчигдсөн эсэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх хүүхдийн хувьд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай зэрэг хуульд заасан эрх нь зөрчигдсөн эсэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах шаардлагатай эсэхийг Хамтарсан багаар хэлэлцэж, нөхцөл байдлын үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд хүүхдийг хамгаалалтад авах зэргээр холбогдох ажиллагааг хийнэ” гэлээ.
Хүүгээ өргүүлнэ гэх цахим хаягуудад нийтэлсэн зарыг устгасан байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Зочин · 2023/09/30
TANILTSN80955877
Зочин · 2023/09/30
DYRAA XANAGCH 80955877
Зочин · 2023/09/30
SEXSEER NAADGCH80955877
Зочин · 2023/09/30
SXN XALYYXN SEKSDN80955877
Зочин · 2023/09/30
DYYDLGN 44DEESH ERTEI80955877
Зочин · 2023/09/30
S XNE33DEESH 80955877