Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлийн шинэчилсэн замын үргэлжлэл 1.53 км авто замыг шинэчлэх, зам засварын ажлыг өчигдөр эхлүүлсэн байна. Засварын ажил 11 дүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх ба энэ хугацаанд Нүхтийн ам чиглэлийн шинэчилсэн замын үргэлжлэл 1,53 км автозамыг шинэчлэх аж. Иймд иргэдийг дараах зургийн дагуу түр замаар зорчихыг нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөлөө.