Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг "Бөмбөгтэй хөшөө"-ний ойролцоох гэрээсээ энэ сарын 25 /2023.09.25/-ны орой гарсан 7 настай С хүүг Дорнод аймгийн Хэрлэн голын орчимд нас барсан байхад нь олсон талаар өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл эл хэрэгт, “34 настай иргэн Б-г хэрэгт сэжиглэн, саатуулаад шалгаж байгаа юм. Одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 болон 27.11-д заасан Зам тээврийн осол, хэргийн газрыг орхин зугтаах гэсэн заалтаар шалгаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Цагдаа нар хэргийг үйлдсэн гэмтэн хэргийн газраа тойрдог учир хойд эцгийг нь хараандаа авч, мөрдөж байжээ. Түүнийг хэргийн газраа тойрох үед нь баривчилсан. Хүүг хүн тавьдаг ёсоор хоёр гарыг нь зөрүүлэн цээжин дээр нь нугалж тавьсан байдалтай олдсон” гэж Өдрийн сонин /2023.10.02/-ийн дугаартаа нийтэлжээ.