Хотын шинэ дарга Х.Нямбаатарын намтар, ажлын туршлагатай танилц
2023/10/04
МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдаж, зарим улс төрийн томилгоог хийлээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдох Х.Нямбаатар
Төгссөн сургууль, мэргэжил
1996 онд 48 дугаар дунд сургууль
2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант.
Ажилласан байдал
2000-2007 онд Орхон их сургуульд багш
2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна.
Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байжээ.
Хотын дарга Д.Сумъяабазар, сайд Ж.Сүхбаатар нар ногоон автобусны асуудалд ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр орных нь хүмүүсийг томилох үйл явц өрнөж байна. Одоо НИТХ хуралдаж, Х.Нямбаатарыг хотын даргаар томилох шийдвэр гаргаснаар Ерөнхий сайд батламжлах юм.
Зочин · 2023/10/04
S XN80955877 XUSNEER XALYYNR
Зочин · 2023/10/04
40DEESH ER XUNTEI XALYYTSTAL80955877
Зочин · 2023/10/04
S XN XUSNEER TACHAAGUI SEXSYG80955877