Сэлэнгэ аймаг, Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т/ 09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан.

Эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрөөс 10.01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд ар гэрээс нь дахин эрэн хайх ажиллагаа явуулах тухай хүсэлтийг 10.05-ны өдөр хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.10-ны өдрийн 08:10 цагаас 18:30 цаг хүртэл Номгон багийн “Дэрст булан” гэдэг газраас “Загасчдын тохой” гэдэг газар хүртэл 37 км-т “Орхон” голын усаар завиар,  “Дэрст булан” гэдэг газарт 6 км-ын тойрогт явганаар, дроноор 3 км-ын тойрогт агаараас тандалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй.

10.11-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.