Автомашин ачдаг компанийн ажилтан, жолоочийн дунд маргаан гарч, машинаа ачуулахгүй гэсэн жолооч хутга гарган танхайрсан хэрэг гарсан. Бусдын эд хөрөнгөд халдлаа гэж, зохисгүй үйлдэл гаргасан харилцааны соёлгүй жолоочийн бичлэг цахим хуудаст гарч, олон хүн хариуцлага хүлээлгэхийг шаардаж буй.

Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажил дуусаагүй учир мэдээлэл өгөх боломжгүй. Жолоочийг саатуулахгүйгээр шалгаж байгаа" гэсэн юм.

Түүнчлэн "Эхнэр хүүхэд нь сууж байхад нь машиныг нь ачих гэж ачилтынхан дайрсан, айлгах гэж отвертка гаргаж ирсэн" гэсэн тайлбар мэдээлэл бас байгаа юм.