Хариуцлага нэхье: Түгжрэл нэрээр угаасан мөнгийг шинэ хотын даргадаа дуулгая
2023/10/13
Төсвийн мөнгө уйлдаггүй гээд хэн хэлчихсэн юм бол доо. Ёстой л уйлдаггүй юм байна. Тийм болохоор шийдвэр гаргах сэнтийд суусан хэн бугайн ч мөнгө угаах аргаа олоод л хариуцлага хүлээхгүй суудлаас бууж орхидог тогтолцоо манай улсад бүр бугшсан гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй. Нийслэлд тулгамдсан асуудал нь замын түгжрэл. Үүнийг ч хотын удирдлагыг гартаа атгасан нөхдүүд андахгүй овжиноор ашиглан мөнгө угаачихдаг бололтой. Их хотын иргэдийг түгжрэлгүй сайхан зорчуулна хэмээгээд метро, агаарын дүүжин тээвэр, цоо шинэхэн ногоон автобуснууд гээд олон шинэчлэл хийхээ уран яруугаар ярьцгаасан нөхдүүд өнөөдөр суудлаасаа буучихлаа. Гэтэл төсөл хэрэгжүүлэх тоолонд төсвийн мөнгө үрэгдэж хариуцлага үүрэх эзэнгүй болж үлдэв.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Монгол улс, Солонгос улсын хэвлэлээр шуугиад байгаа "Ногоон" автобусны асуудал. Хошин ард түмэн болохоор ногоон өнгө нь луйврыг билэгджээ хэмээгээд маазрах шат руу нь түлхчихэв. Гэтэл үүний ард маш олон хүн холбоотой байгаад зогсохгүй улсын нэр ч олон улсад яригдаж эхэлж байна. Солонгос хүмүүст хэн хуучин автобусыг шинэ гээд шахахыг санаачлав. Нөгөөтэйгүүр, төсвийн мөнгийг улсын нууц хэмээж үрэлгэн хандсан эзэн хэн бэ? гэдэг асуулт одоо болтол хариултаа хүлээж байна. Холбогдуулан нэр бүхий хүмүүсийг шалгаж эхлэхэд өөрийгөө хутгалж орхив. Айсан хүн ална гэгчээр, аминаасаа л их мөнгө идсэн байж таарах нь.
Угтаа нийтийн тээврийн салбарт бүрэн парк шинэчлэлт хийхээр 340 тэрбум төгрөг төсөвлөсөн ногоон автобусны хэрэг мандсан нь энэ. Энэ хэрэг мандахад Хотын даргаар Д.Сумъяабазар ажиллаж байв. Гэтэл тэр хэрэг мандангуут уучлалт хүсэж, тамгаа өгөөд буугаад явчихлаа. Чих тавьбал улам дээшээ том даргын суудалд заларч магад гэв. Түүнээс өмнө С.Амарсайхан хотын мээрийн албыг хашсан. Энэ хоёр даргаар дамжсан Дүүжин тээврийн төсөлд 6 сая евро зарцуулсан байдаг. Өдгөө таг гацсан уг төслийг түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарт нь хэрэгжүүлэх л болно гэсээр суудлаасаа буучихав.
Тэр буухаасаа өмнө, "Дүүжин тээврийн төслийг сонирхож үзсэн. Энэ төсөлд 20 сая евро зарцуулаагүй. Ер нь 60 сая еврогийн хоёр шугамын асуудал байдаг. Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа энэ төслийг эхлүүлж, зургаан сая евро зарцуулсан байдаг. Би Францын талтай уулзалт хийсэн. Ер нь бид юмыг нураах амархан. Хүмүүс дүүжин тээврийг аялал жуулчлалын зориулалттай, өвлийн улиралд ашиглах боломжгүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж шүүмжилдэг. Француудтай уулзахад нэг цагт 1200-1500 хүн явах боломжтой гэсэн. Манай мэргэжилтнүүд очиж үзэхэд суудал нь халдаг, өвлийн улиралд ашиглаж үзсэн. Техникийн үзүүлэлт нь франц технологи. Ер нь нэгэнт тохирсон ажлаа хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Монгол Улсад хариуцлагагүй байдлаа болих ёстой гэдгийг хэлж байгаа. Олон улсын гэрээ хэлцэл байгуулсан бол дуусгадаг байхыг үүрэгдсэн.
Франц улсын хувьд Монголтой хамтран ажилладаг соёлын харилцаа, ураны асуудал, дүүжин тээврийн төсөл байна. Би бол энэ төслийг үргэлжлүүлье гэж үзсэн. Хотын даргаа эргээд уулзалтуудаа хийнэ. Бид чиглэлээ тогтоох гэж хугацаа алдсан. Хоёр дахь шугамын чиглэл нь Яармагийн захиргааны байрны наад талаас Хархорин зах руу байх боломжтой юм байна гэсэн. Өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шугам явчихаад байсан нь шүүмжлэл дагуулсан. Одоо дүүжин тээврийн зээлийн хэлэлцээрийг сунгах асуудлыг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Жавхлан энэ төслийн зээлийг нягталъя гээд ярьсан. Энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголд метро барья гэж байгаа мөртлөө дүүжин, нийтийн тээврийг алдагдалтай гээд байдаг. Метроны асуудалд хотын дарга бид хоёр ажиллаж байгаа. Ази тивд Сөүл, Токио, Шанхай метрогоороо дээгүүрт ордог юм билээ. Хятадад айлчлах үеэр судалгааны шатанд ярилцаж, хэлэлцсэн юм билээ. Миний хувьд БНСУ-ын нөхдүүдээр буцалтгүй тусламжийн хүрээнд ТЭЗҮ хийлгэмээр байна. Өнөөдөртөө нэг ч ТЭЗҮ хийлгээгүй байгаа. Санхүүжилт хөрөнгө оруулалтаа ярьж, мэргэжилтэнгээ бэлтгэх шаардлагатай байгаа" гээд ярьчихсан. Эхний шугамыг нь ирэх онд тавина гэж хэлэлцээрт тусгасан байдаг. Одоо үүнийг шинэ түгжрэлийн сайд энэ төслийг үргэлжлүүлэх үү?
Олны чихийг сортолзуулсан эдгээр асуудалд хариуцлага нэхэж дорвитой ажил хийх цаг болсныг тамгаа аваад 24 цаг ч болоогүй байгаа хотын дарга Х.Нямбаатарт дуулгая. Танд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлд бугшсан авлигын асуудалд анхаарч ажиллахыг захисан. Авлигын тогтолцоог илчлэхэд ил, далд хэлбэрээр саад болохгүй байхыг улстөрчдөд болон албан тушаалтнуудад Ерөнхий сайдын хувьд хатуу анхааруулъя хэмээн Ерөнхий сайд онцолсон. Өөрөөр хэлбэл, тэрбээр таныг чээжээр авлигач нөхдөөс хамгаална гээд л хэлчихлээ. Одоо та харин 1.7 сая хүн амтай их хотод тулгамдсан, бугшсан асуудлуудыг шийдвэрлэх, бодлогын баримт бичгүүдийг батлуулах хариуцлагатай үүрэг хүлээж авснаа ухамсарлаж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах суурь эрхийг хангахын төлөө УИХ, Засгийн газартай нягт хамтран ажиллана гэдгээ энэ индрээс илэрхийлье гэж хэлсэн амлалтдаа хүрч дээрх гацсан төслүүдийг амь оруул. Эсвэл төсвийн мөнгө угааж идсэн нөхдүүдэд хариуцлага тооцож төрийн төмөр нүүрийг харуулахыг захия, иргэдээс нь.
Зочин · 2023/10/16
Хүний мууд дурлагсад гижиг нь хүрээд байж сууж чадахгүй байх шивдээ
Зочин · 2023/10/15
Нямка г харах л үлдлээ. Тэр чадна
бат · 2023/10/15
Боломжоороо хүнд харагдхаар энэ жил 4 замуудын уулваруудаа нэг түвшины биш болгох зөвхөн үүгийг хийхэд түгжирэл 10% буурна
ЗОЧИН · 2023/10/14
хувийн мөнгөний төлөө хүн хөөцөлдөхөөс улсын мөнгө эзэнгүй учир хэн ч үрэн таран хийнэ. улсын мөнгө
Зочин · 2023/10/14
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Зочин · 2023/10/13
SEKSDN80855877
бат · 2023/10/13
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь эцсийн шийдвэр гаргадаг ард түмний төрийн төлөө ажилладаг болгомоороо