“Europe 1” агентлаг: Монголын Ерөнхий сайд асны хүү Францад байхдаа дээрэмжүүлжээ
2023/10/13
Монголын Ерөнхий сайдын асны хүү пүрэв гаригт Парис хотын Ланди замын ойролцоо дээрэмдүүлсэн тухай Францын хэвлэлд мэдээлжээ.
Ланди туннел
EUROPE 1 хэвлэлд мэдээлснээр, Монголын Ерөнхий сайд асны хүү эхнэртэйгээ хамт Шарль де Голль нисэх буудлаас такситай явж байхад нь скүүтэр унасан хоёр этгээд машины арын цонхыг хагалж, үнэт эдлэлтэй цүнхийг нь хулгайлжээ .
Тус агентлагийн олж авсан мэдээллээр бол хохирогчид хэргийн улмаас 600 мянган еврогийн үнэ бүхий эд зүйлсээ алдсан байна.
Одоогоор хэрэгтнүүдийг Дээрэмтэй тэмцэх хэлтэс эрэн сурвалжилж байгаа аж.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар эдгээр хохирогчид нь Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү, Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч, МАН-ын Бага Хурлын гишүүн Б.Баттүшиг, "МАК" группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Нямтайширын охин Н.Цэлмүүн нар байж магадгүй гэнэ.
Харин энэ талаар түүний эхнэр Н.Цэлмүүн цахим хуудастаа бичихдээ, Надад Францад тохиолдсон үйл явдлын талаар хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл нь бодит биш байгаа тул хэдэн зүйл хэлье. Энэ гэмт хэрэгт би өөрөө өртөж хохирогч нь болсон, миний гэр бүлийн хүн биш шүү.
Азаар ямар нэгэн байдлаар гэмтээгүй ч сэтгэл санааны хувьд цочирдсон хэвээрээ л байна. Аялахдаа болгоомжтой байгаарай гэж зөвлөмөөр байна. Зарим нэг хэвлэлд бичигдээд байгаа гэмт хэргийн хохирлын мөнгөн дүн нь худлаа, огт бэлэн мөнгө байгаагүй гэдгийг онцольё.
Зочин · 2023/10/14
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Зочин · 2023/10/13
Сүгийн хулгайлсан юмыг францын хулгайч авчдээ
Зочин · 2023/10/13
Эх үүсвэр хулгайн юм чинь хулгайлагдах нь зөвшдээ
Зочин · 2023/10/13
Буу авч тэр муу лалрын арабууд ч юм уу, францын фрак ч юму уу хүн хогнуудыг газар дээр нь буудаж алахгүй яасан юм бэ?
Зочин · 2023/10/13
S XN XUSNR80955877
Зочин · 2023/10/13
Зөв л хүмүүсийг дээрэмдсэн юм бишүү.
Зочин · 2023/10/13
33DESH80955877
Зочин · 2023/10/13
S XN80955877