"Зүүн Ази хөгжил" ХХК 50 тэрбум төгрөгийн хоёр блок барилгаа гэгээн цагаан өдөр дээрэмдүүлсэн гэв
2023/10/13
Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Зүүн Ази хөгжил" ХХК-ийн барьсан 250 айлын "Шинэ сансар хороолол" нэртэй хоёр блок барилгыг хуурамч гэрээ, бичиг баримтаар шилжүүлэн авсан хэргийг хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхгүй байна гэж компанийн төлөөлөл мэдэгдлээ.
"Зүүн Ази хөгжил" ХХК-ийн ажилтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ "Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай “Зүүн Ази хөгжил” ХХК нь Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд "Шинэ сансар хороолол" нэртэй 250 айлын хоёр блок, 10 давхар үйлчилгээний орон сууцтай барилгыг барьсан.
2023 оны зургаадугаар сарын 7-ны өдөр хэсэг бүлэг этгээд дээрэмдсэн хэрэг гарсан. Зохион байгуулалттай дээрэмдсэн гэж бид үзэж байгаа. БЗД-ийн хоёрдугаар хэлтэст уг хэрэг шалгагдаж байгаа бөгөөд шалгалтын явцад гэмт этгээдүүд манай барьсан байрыг ард иргэдэд өөрийн мэт итгүүлэн, залилж хохироож байна.Энэ үйлдэл дээр нь бид цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаад дахин шалгуулж байгаа. Дээрэмдсэн этгээдүүд нь бусдыг рекетэлдэг залуучууд байна лээ.
Уг нь цагдаагийн байгууллагад удаа дараа ард иргэд хохирч байна. Энэ байдлыг таслан зогсоож өгөөч гээд хэд хэдэн удаа өргөдөл гаргаж байсан. Тэгсэн боловч ямар ч арга хэмжээ авагдаагүй, дөрвөн сар өнгөрлөө.
Мөн иргэдийг хохироогоод, компанид хохирол учруулахын тулд хэсэг бүлэг гэмт этгээд Улсын бүртгэлд хуурамчаар эрх шилжүүлэх гэрээ хийгээд хувьцааг худалдах худалдан авах гэрээ хийж хуурамчаар бичиг баримт бүрдүүлээд “Шинэ сансар” хорооллын өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Энэ тухайгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газар өргөдөл гомдлоо гаргаж шалгуулаад, энэ нөхцөл байдлууд нь хуурамч гэдгийг тогтоолгосон.
Гэтэл энэ хэргийг БЗД-ийн прокурор К.Чимгээ гэх хүн энэ бүх этгээдүүдийн гаргасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гээд бидэнд хариу өгч байгаад харамсалтай байна.
Манай компанийн 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гадаадын иргэн үүсгэн байгуулж захирлаар нь байсан энэ хүн одоо ч хэвээрээ байна гэдгийг иргэдэд албан ёсоор мэдэгдэж байна. 50 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгө болох хоёр блок байрыг Монгол Улсад гэгээн цагаан өдөр дээрэмдсэн хэрэг анх удаа л харж байна.
Энэ гэмт үйлдлийг хуулийн байгууллага үнэн зөвөөр шалгаж, ард иргэд дахин хохирохоос хамгаалж өгөөч. Мөн уг дээрмийн хэргийг АТГ-т шалгуулж байгаа" гэлээ.
Зочин · 2023/10/13
30DESH80955877
Зочин · 2023/10/13
S XN80955877