Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2023/10/13
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 242 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т, 51°34’12.0″N 100°12’00.0″E/ 10.13-ны өдрийн 05:04:49 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Уг мэдээллийг 10.13-ны өдрийн 05:14 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Зочин · 2023/10/14
S XN80955877
Зочин · 2023/10/14
Хөвсгөлд олон удаа газар хөдлөж байна Хөвсгөл аймгийнхан дөжирч болохгүйгээ ниргэсэн хойно нь хашгирдаг хүмүүс баймааргүй бна