Цахим орчинд CU дэлгүүрийн ажилтан руу сүх дайлж айлгасан бичлэг цацагдав. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, CU  дэлгүүрт сүх барьж танхайрсан дүрс бичлэг, мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.

Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдээлэл ирүүлээгүй гэх мэдээллийг өглөө. Уг үйл явдал нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний шөнө болсон аж.