Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн “Хүрэн дэл” гэдэг газарт ачааны автомашины араас бага оврын ачааны машин мөргөж, нэг хүн машины эд ангид хавчуулагдан нас баржээ.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын чиглэлд иргэн О-ийн жолоодож явсан зүтгүүрийн араас мөн чиглэлд хоёр зорчигчтой явж байсан ‘Портер” загварын бага оврын ачааны автомашин мөргөж, Баянзүрх дүүргийн иргэн нас барсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.