Тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аялалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Монгол туургатан театрын захиргаатай хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны үзэсгэлэнт байгальд Панжилова Рыжковагийн ” Шившлэгтэй зургийн нууц” хүүхдийн жүжгийг тоглох гэж байна.

 -Хугацаа: 2023 оны 10-р сарын 15-ны өдөр 11:00, 14:00 цагуудаас 2 удаа

 -Хаана: Төв аймгийн Зуунмод хотоос 7км зайд Манзушир аманд

 -Тасалбарын үнэ: 5000 төгрөг

-Тасалбар худалдаалах цэг: Төв аймгийн Зуунмод хотоос 7км зайд Манзушир хийдийн авто зогсоолд;