“Эрдэнэт” үйлдвэрийн 1.26 тэрбум төгрөгийн зарлага Шилэн дансны хуулийг зөрчжээ
2023/10/14
Эрдэнэт үйлдвэр 2023 он гарсаар данснаасаа 2.58 их наяд төгрөгийн зарлага хийснээс 1.26 тэрбумынх нь эзэн холбогдогч тодорхойгүй байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, ямар аж ахуйн нэгж, иргэнд ямар зориулалтаар шилжүүлсэн баримт, тайлбар байхгүй.
Нийтэд нь “Батлагдсан төсвийн дагуу” гэх ерөнхий тайлбартайгаар шилжүүлсэн мэдээлэл тус үйлдвэрийн шилэн дансанд бичигджээ.
Энэ талаар Эрдэнэт үйлдвэрээс тодруулахаар Олон нийттэй харилцах хэлтэстэй холбогдоход “Манай байгууллага хууль зөрчсөн зүйл байхгүй. Бүх зарлага баримттай. Их хэмжээний мөнгөн гүйлгээнүүд учраас нэгтгэж амжаагүй байна. Удахгүй мэдээлэл өгнө” гэснээс өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Шилэн дансны тухай хуулийн зургадугаар зүйлд 6.4.4-т таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг, 6.4.5-д цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийг тодорхой бичнэ гэж заажээ
Шилэн дансыг төрийн өмчит байгууллагууд хэрхэн, яаж хөтлөх талаар аудитор И.Туяагаас тодруулахад “Шилэн дансны хууль бол төсвийн зарцуулалтыг ил тод, нээлттэй байлгаж олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой батлагдсан хууль. Тендерт оролцсон бол өрсөлдөгч байгууллагууд тухайн мэдээллийг ил тод нээлттэй авах эрхтэй. Мөн хөрөнгө оруулагч, татвар төлөгчид хэн бүхэн төсвийг хянах эрхтэй. Нэг ёсондоо төр нь ч хянана, олон нийт ч хянах зориулалттайгаар хууль батлагдаж, төрийн өмчит байгууллага бүр шилэн дансыг хөтлөх үүрэг хүлээсэн. Шилэн дансыг хөтлөхдөө тухайн байгууллагаас гарч байгаа зарлагыг зориулалт бүрээр нь тодорхой бичих ёстой. Ажил үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулсан бол түүнийг хавсаргах, тушаал шийдвэрүүд ч баримттайгаар орох ёстой юм.
Гэтэл манай төрийн өмчит байгууллагууд тоо биччихээд л хуулиа хэрэгжүүлсэн дүр эсгэдэг болсон. “Батлагдсан төсвийн дагуу” гэдэг тайлбар, агуулга огт байх ёсгүй. Ийм маягаар худалдан авалтаа нууж байна гэсэн үг. Зарцуулалтаа нуух шалтгаан байгаа гэсэн үг” гэсэн юм.
Зочин · 2023/10/16
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/10/14
SHAALGN80955877
Зочин · 2023/10/14
DYRN SEKSEER ODOON80955877
Зочин · 2023/10/14
GOE SEKSY UILCHLN80955877 45DESH
Зочин · 2023/10/14
SEXSY TANILTSN80955877