Хууль зүйн дэд сайдад хурандаа Ц.Уугангэрэлийг томилохоор ярьж байна
2014/06/19
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хассан юм.
Тэрээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, дэд сайд Б.Тулгын ах Б.Хуяг нарыг олон улсад эрэн сурвалжлахаа зогсоо гэсэн захидлыг Интерол руу илгээсэн байдаг.
Энэ нь АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан үйлдэл болохыг шүүх тогтоосон. Улмаар шүүхийн шийвэрийг тэр даруй биелүүлэх учиртай. Гэсэн ч Хууль зүйн дэд сайдад хууль үйлчилдэггүй бололтой. Тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч түүний гомдлыг хэлэлцэж анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээжээ. Ийнхүү хоёр шатны шүүхээс гаргасан шийдвэр хүчин төгөлдөр тогтоол мөн л биелээгүй байгаа.
Тэгвэл түүний орны хүний томилох асуудлыг улс төрчид хоорондоо тохирсон сурагтай. Энэ хүн бол өмнө нь Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан,одоо ГЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Ц.Уугангэрэл гэнэ. АН, МАХН-ын тохироо ёсоор Хууль зүйн дэд сайдад МАХН-аас хүнээ томилох ёстой аж. Тиймээс ийнхүү хурандаа Ц.Уугангэрлийг дараагийн Хууль зүйн дэд сайдад зүтгүүлж байгаа бололтой.