Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн “Морингийн-Ухаа ” гэдэг газар  /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ 10.25-ны өдрийн 23:21 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Нарантунгалагаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.