Тавдугаар сарын 5-ны өдөр баталсан НИТХ-ын даргын 60 дугаартай тогтоолоор НИТХ-ын хурлын 18 төлөөлөгч Бразил, Куба улсад туршлага судлахаар болсон.  Улмаар татвар төлөгчдийн мөнгөнөөс 120 гаруй сая төгрөгийг зөвхөн тээврийн зардалд  зарцуулахаар болсон мэдээлэл сүүлийн үед олны дургүйцлийг хүргээд байгаа.

УИХ-ын дарга З.Энхболд Аудитын газраас өнгөрөгч оны гүйцэтгэлд хийсэн дүгнэлтийг хэлэлцэх үеэр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн томилолтонд аудитын акт гаргасан талаар мэдээллэв.  УИХ-ын даргын хэлснээр Дарханы Иргэдийн төлөөлөгчид Дубай явцгаасан, НИТХ-ын төлөөлөгчид Бразил явсан тохиолдлууд дээр Ерөнхий Аудитор акт тавьж байгаа гэлээ. Ингэснээр Дарханы болооод Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид Дубай болон Бразил явахдаа төсвөөс гаргуулсан мөнгөө эргүүлэн хувиасаа төлөх үүрэг хүлээх аж.

Х.Даваа