Т.Ананда: Сэтгэлзүйн их хүчирхийлэл үзүүлж байгаагаа ухаарахгүй махан толгой, чацаг царайлж бидний амьдралд бүү орооцолдоорой
2023/10/28
Өчигдөр дуучин Т.Дэлгэрмөрөн дээрх постыг өөрийн цахим хуудастаа оруулжээ. Зөөсийгийн ээжтэйгээ хамтдаа авахуулсан гэрэл зургийг хиймэл оюун ухаанаар зуруулсанаа оруулаад "би ганцаараа биш гэдгээ мэдэрлээ" хэмээсэн юм.
Харин түүний эхнэр Т.Ананда "Ээжийгээ, аниагаа жигтэйхэн их санасан гэнэ дээ. Энэ хэд маань унтуулахна уу үгүй юу? Холоос тэмүүлэх олон зүрхтэй амьдрах ч жаргал шүү. 8 хоног л нүдэнд нь харагдахгүй байхад 8-н сар болсон мэт мэдрэмж авсан гэнэ дээ. Арга ч үгүй дээ 4-н жил хагас хажуугаас нь холдолгүй гэрээсээ ажлаа хийж амьдралаа өөрийнхөө гараар босгож хажууд нь анхаарал дутах вий гэж Доогийгоороо туслуулж амьдралд үзээгүй бүхнээ үзэж шөнө унтах нойргүй болтол дарамтлуулж, доромжлуулж, суух суудал, унтах хэвтрээ ч олохгүй хар дарсан зүүд шиг новшийн шөнүүдийг өнгөрүүлж хамтдаа ширээ түшин тавгүйтэж хонохдоо хүртэл хамт байсан хүмүүс биесээ санаж үгүйлэхгүй яахав.
Эцсийн эцэст уучлаал, өрөвдөөл, үлдэх нэр төрийг нь бодож хэдэн жил гүрийсэн, хаалгаа нээдэг байсан нохойн баас шиг өдрүүдээ бодохоор хайран цаг хугацаа. Миний залуу нас, ухаан тэвчээр, хүнлэг мөн чанар, зангарагтай амьдралын шанадас дээр өндийсөн өчүүхэн амьдралаа шалдаа буулгаж чихэнд хонх уяж, хүн шившиглэхгүй олигтойхон амьдраарай гэж ерөөе дөө. Одоо би үрстэйгээ өөрийнхөөрөө бүтэн нойртой тайван амьдармаар байна шүү. Чацаг чарайлж бидний амьдралд бүү орооцолдоорой. Би үрсээ тайван өсгөж зөв хүн болгомоор байна" гэв.
Мөн тэр "Их л хүчирхийлэл ярьдаг хүн. Сэтгэлзүйн ямар их хүчирхийлэл үзүүлж байгаагаа ухаарахгүй махан толгой байх оо. Бид хамт амьдардаг" гэж дагагч нарынхаа хариултад хариулжээ.
Зочин · 2023/10/30
Солонгож ааштын телевизийн нэг нэвтрүүлэгт ороод ярилцаж байхыг нь үзээд ёстой хайр хүрсэн шүү их ухаантай бас хөгжөөнтэй, наргианч хүүхэн байна лээ. Аз жаргал ерөөе дүү минь
DR. ADITYA · 2023/10/28
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2023/10/28
Салж нийлж зарладаггүй байхдаа
Zochin · 2023/10/28
HOYOR MAHAN TOLGOITNUUD. HEN ni HENIIGEE GAIHADGIIN. NEG TEREGNII HOYOR DUGUI. SETGEL MEDRELIIN GAJIGTNUUD. GAIHAH YM OGTHON CH ALGA
Зочин · 2023/10/28
delgermoron ajiglaad bhad ih nahaalnii hun shig sanagddag daa