Явганаар малд яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
2023/10/31
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Хар-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 45 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин А нь 10.30-ны өдрийн 17:00 цагт явганаар малд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19:20 цагт хүлээн авчээ.
Тус багийн Засаг дарга Г.Наранбатын ахалсан 16 хүн, 9 автомашинтай малчин А/57 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажилагааг зохион байгуулж 20:30 цагт Хотонт багийн “Оросын шороо” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 7 км/-аас эсэн мэнд олсон тул хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаасан гэж ОБЕГ-аас мэдээлэв.